Page 42 - Гарын авлага
P. 42
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
2.1.2.Программ хангамж, сервер хариуцсан ахлах мэргэжилтэн;
2.1.3.Техник хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн;
2.1.4.Программ хангамжийн инженер;
2.1.5.Сервер хариуцсан инженер;
2.1.6.Техник хангамжийн инженер;
2.1.7.Сүлжээ хариуцсан инженер;
2.1.8.Ерөнхий зохицуулагч;
2.1.9.Техник хяналтын инженер;
2.1.10.Хяналтын оператор;
2.1.11.Жолооч;
2.2.Төвийн үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулагдах ба ерөнхий
зохицуулагч хоногийн ээлжийг ахлах бөгөөд сүлжээний инженер, техник хяналтын
ажилтан, операторын бүрэлдэхүүнтэйгээр 4 ээлжээр ажиллана.
Гурав.Цахим хяналт, удирдлагын техник, хяналтын тоног төхөөрөмж,
программ хангамж
3.1.Төв нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэстэй шууд мэдээлэл солилцох
бөгөөд техникийн хяналт тавих, цахим бугуйвч, хяналтын тоног төхөөрөмжийг засвар
үйлчилгээ хийх өрөө, шаардлагатай үед ашиглах сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж,
цахим бугуйвчны нөөц, хяналтын программ хангамжтай байна.
3.2.Төв нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс цахим бугуйвч болон
хяналтын тоног төхөөрөмжийн мэдээллийг шуурхай хүлээн авч, сэлбэр хэрэгслийн
нөөцийг бүрдүүлсэн байна.
3.3.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдсэн ялтанд хяналт тавих цахим бугуйвч,
дагалдах хэрэгсэл, компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжтай байна. Үүнд:
3.3.1.Цахим бугуйвч;
3.3.2.Үүрэн холбооны сим;
3.3.3.Дата дугаар;
3.3.4.Цахим бугуйвчны цэнэглэгч, нөөц цэнэг хураагуур;
3.3.5.Сервер компьютер;
3.3.6.Серверийн дагалдах тоног хэрэгсэл;
3.3.7.Серверийн бусад компьютерт шаардлагатай хэрэглээний программ
хангамж;
3.3.8.Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтныг хянах
“Хяналтын программ хангамж”
3.3.9.Бусад;
42