Page 380 - Артас Лич хаан
P. 380
· Кадгарын зоримог адал явдлыг Жефф Граббын Warcraft: The Last
Guardian, Аарон Розенбергийн World of Warcraft: Tides of Darkness мөн
Аарон Розенберг, Кристи Голден нарын World of War-craft: Beyond the
Dark Portal зохиолуудаас дэлгэрүүлэн уншиж болно.
· Аегвинн Кейт Р.А ДеКандидогийн Warcraft: Cycle of Ha tred зохиолд
Жэйнатай уулзах хүртлээ тэмцэлтэй боловч олон мянган жилийн
ганцаардмал амьдралыг туулна. Аегвинн Волтер Саймонсон, Лудо
Луллаби, Жон Буран мөн Майк Боуден нарын сар тутмын World of
Warcraft-н комик номонд Жэйнад үргэжлүүлэн зөвлөж, ид шидээ
төгөлдөржүүлэхэд нь туслана.
· Харанхуйн лорд Ануб’арак Ивелин Фредериксены “Warcraft: Road to
Damnation” зохиолд Лич Хааны Азеротод хэрэгжүүлэх гэж буй харгис
хэрцгий төлөвлөгөөг олж илрүүлнэ.
· Лорд Престорын Гүнж Калиатай сүй тавих гэсэн ородлого болон
далд санаархлыг улаан луу Кориалстрасз илт сэжиглэнэ. Лууны
зөгнөлийг Ричард А. Кнаакын Warcraft: Day of the Dragon зохиолоос
уншина уу.
Тулаан үргэлжилсээр
Чи Артастай танилцлаа. Чи түүний залуу нас, түүний аугаа хайр,
түүний аймшигт хагацал, мөн түүний хамгийн аугаа тэмцлийг үзлээ.
Чи түүний цөхрөнгөө барах хамгийн өрөвдөлтэй агшинг, хүссэндээ
хүрэх хамгийн хэрцгий агшинг, эцэст нь түүний дахин сэрэх тэр
агшинг үзлээ. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл. Одоо чи түүнийг өөрийн
биеэр удирдаж, түүний жинхэнэ хүчийг World of Warcraft: Wrath of the
Lich King тоглоомоос мэдэж болно.
World of Warcraft бол гайхамшигт Warcraft-ын ертөнц дээр
үндэслэгдсэн тоглогч өөрийн тоглох дүрээ өөрөө үүсгэж, хөгжүүлж,
дүрд нь орж тоглох нийтийг хамарсан онлайн тоглоом. Энэ ертөнц бол
тоглогчид өөрсдийн баатрыг бүтээж, тоглож, аялаж, эзлэж, даалгавар
биелүүлж, дэлхий дахины сая сая тоглогчидтой мөр зэрэгцэн эсвэл
талцан тоглох боломжтой асар өргөн уудам ертөнц юм. Андын холбоо