Page 377 - Артас Лич хаан
P. 377
Голден одоо хөрөг зураач нөхөр, хоёр муурын хамтаар Колорадо
мужын Денвер хотод амьдардаг. Уншигчид www.christiegold en.com
хэмээх түүний вэбсайтад зочилж, түүний тухай илүү дэлгэрэнгүй
сонирхож болно.
Тэмдэглэл
Tаны саяын уншиж дуусгасан зохиол Blizzard Entertainment-н олны
хүртээл болсон комьпютер тоглоом болох Warcraft III: Reign of Chaos
болон түүний өргөтгөл Warcraft III: The Frozen Throne тоглоомуудаас
сэдэвлэгдсэн. 2002 оны 7-р сар болон 2003 оны 7-р саруудад тус тус
худалдаанд гарсан дээрх тоглоомууд тэр даруй борлуулалтыг
тэргүүлж, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, “Editor’s
Choice,”-оос “Оны Шилдэг Стратеги,” “Оны Шилдэг Тоглоом,” болон
бусад хэвлэн нийтлэгчдээс олон тооны шагналуудыг хүртсэн.
Warcraft III одоог хүртэл мэргэжлийн тоглоомчдын тэмцээнд дэлхийн
тавцанд өрсөлдөх тоглоомчдын тулааны талбар болсоор байгаа
бөгөөд онлайн тэмцээний хамгийн түгээмэл тоглоом хэвээрээ байна.
Нэг-тоглогчийн кэмпейныг тоглосноор тоглогчид Warcraft-н туульс
дахь хамгийн хүчирхэг, хамгийн сонирхолтой дүрүүдийг өөрийн
биеэр удирдаж, Азеротын түүхийг өөрчлөх шийдвэрлэх тулаануудад
гар бие оролцох юм.
Үргэлжлүүлэн унших зохиолууд:
Энэ зохиолд дүрслэгдсэн дүрүүд, баатрууд, үйл явдал мөн дайн
тулаан цаашид хэрхэн өрнөхийг үргэлжлүүлэн унших хүсэлтэй бол
тус бүр нь Азеротын түүхийг хэсэгчлэн харуулах доорх зохиолуудыг
шимтэн уншаарай:
· Кристи Голдены Warcraft: Lord of the Clans зохиолд дүрслэгдэх
Траллын түүхээс Тарета Фокстон, Аеделас Блекмүүр, Дарнхолдын
Цамхаг мөн оркын хорих лагер дахь үйл явдлыг уншаарай.
· Кейт Р.А ДеКандидогийн Warcraft: Cycle of Hatred зохиолд болон
Волтер Саймонсон, Лудо Луллаби, Жон Буран мөн Майк Боуден нарын