Page 372 - Артас Лич хаан
P. 372

Хүү  хурнийсан  царайгаа  тэнийлгэж,  жаахан  инээмсэглэхэд,  Артас
                хэлэх үгээ олж ядан байснаа “Чи… бол би. Та хоёр бол хоёулаа… би.

                Гэхдээ  чи…”  хэмээн  хүүд  хандаж  хэлсэн  түүний  намуухан  хоолой
                гайхаж  бас  итгэж  ядсан  өнгөөр  сонстов.  “Чи  бол  дотор  минь  одоог
                хүртэл байсаар байгаа өчүүхэн дөл, мөсийг эсэргүүцсэн жаахан дөл.
                Чи бол хүнлэг сэтгэл, өршөөл нигүүсэл, хайрлах, гуних… энхрийлэх

                сэтгэлийн  минь  сүүлчийн  ул  мөр,  үлдэгдэл.  Чи  бол  Жэйнад  өгсөн
                миний  хайр,  эцэгтээ  өгсөн  миний  хайр…  нэгэн  цагт  миний
                өөрийнхөө нэрээр хайрлаж байсан бүх зүйл. Яагаад ч юм Фростмурн
                энэ бүхнийг таашаасангүй. Би чамаас нүүр буруулахыг хичээсэн, маш

                их хичээсэн… Би чадсангүй. Би --чадахгүй байна.”


                Хүүгийн  тэнгис  мэт  гүн  ногоон  нүд  гялалзаж,  өөрийн  нөгөө  дүр
                рүүгээ  харж  зүрх  шимширэм  инээмсэглэв.  Артасыг  харсаар  байтал
                хүүгийн  арьсны  өнгө  тодорч,  царай  нь  бүлээцэн,  нүүрэн  дээрх
                толбонууд арилав.


                “Чи  одоо  ойлгож  байгаа.  Артас,  юу  ч  болж  байсан  чи  намайг

                орхиогүй.”  гээд  нүдэнд  нь  итгэл  найдварын  дөл  тодорч,  догдолсон
                сэтгэлээр хоолойгоо чичигнүүлэн, “Нэг шалтгаан байх л ёстой. Артас
                Менетил…  чи  ямар  ч  их  нүгэл  үйлдсэн  ч  гэлээ,  сайн  сайхан  чанар
                чамд байсаар байгаа. Хэрэв  үгүйсэн  бол…  зүүдэнд  чинь  ч гэсэн  би

                оршин байхгүй байх байсан юм.” гээд,


                Жаал  хүү  сандлаас  гулсан  бууж,  үхлийн  хүлэг  баатрыг  чиглэн
                аажуухан алхлаа. Түүний ойртохыг харж Артас зогссоор байв. Хэсэг
                зуур, тэр хоёр, жаал хүү болон нас бие гүйцсэн түүний ирээдүйн дүр
                болох эр хүн хоёр бие биенээ ширтэв.



                Жаал  хүү  амьд  юм  шиг  халамжит  эцэгтээ  тэврүүлж,  энхрийлүүлэх
                гэсэн  хүүхэд  мэт  гараа  сунгаад,  “Одоо  ч  гэсэн  оройтоогүй,”  хэмээн
                зөөлөн хэлэв.


                “Үгүй  ээ,”  хэмээн  Артас  хоолойных  нь  өнгөд  тохируулан  зөөлхөн

                хэлээд, баясалтай царайгаар хүүг ажиглаад, “Оройтсон.” хэмээв.
   367   368   369   370   371   372   373   374   375   376   377