Page 368 - Артас Лич хаан
P. 368
Гэнэт түүний биеэр цахилгаан гүйдэл гүйх мэт салгалан, Лич Хааны
энерги биед нь шингэхийг тэр мэдрэв. Энэ энерги Лич Хааны амин
зүрх байлаа. Тэнгисийн түрлэг мэт цэвдэг хүйтэн мөсөн энерги
зүрхийг нь цоо хатгаж, амьсгааг нь зогсоож, судсыг нь царцааж, биеэр
нь нэвт давалгаалаад өнгөрөв. Түүний нүд нь аниастай байсан хэдий
ч тэрээр оркын бөө Нер’зулын үзэж туулсан амьдрал, хийсэн хараал
зүхэл, хүлээсэн цээрлэл, тарчлалыг бүгдийг харж, мэдэж авав. Энэ
бүхэн түүнийг бүрэн эзэмдэх нь хэмээн Артас хэсэг зуур эмээв. Энэ
бүхний эцэст, өөрийн амин зүрхээ шинэ бие цогцост байрлуулах гэж
Лич Хаан түүнийг энд хуурч авчирсан байлаа. Тэрээр бие цогцосоо
алдахгүй хэмээн өөрийгөө бүрэн хянаж, өөртэйгээ тэмцэв. Энэ
тэмцэлд хэн ялсан нь түүний цогцосыг авах болно.
Гэсэн ч тэмцэх ямар ч хэрэг байсангүй. Харин нэгдэн нийлж,
холилдов. Түүний эргэн тойрон агуй нуран унасаар байв. Артас
үүнийг бараг мэдрэхгүй байв. Түүний нүд нь аниастай зовхиныхоо
цаана түргэн түргэн эргэлдэнэ.
Тэрээр уруулаа хөдөлгөн, өгүүлэв.
Тэд… ийн хэлэв.
“Бид...одоо нэг боллоо.”