Page 366 - Артас Лич хаан
P. 366

“Бид тун бага зүйл мэдэж байна --бид зүгээр л айдсаасаа болж тэднийг
                мал хэт хороож болохгүй!”



                “Энэ ч таагүй хэрэг байна. Наадахаа энд нь хаягдсан бас мартагдсан
                чигээр нь орхи... Танай хүн ардыг аврах өөр арга зам олцгооё. Одоо
                явцгаая, харьцгаая тэгээд өөр арга зам бодьё.”


                Хөлөө  сольж  гишгэсээр  өөд  мацсаар  байв.  Яг  л  энэ  барагдашгүй
                өндөр  шовх  оргил  мэт  Артас  дээшээ,  үргэлж  дээшээ  явна.  Хар

                далавчтай хон хэрээний дүр зураг ой тойнд нь тодорч,


                “Би чамд сүүлчийн үгээ хэлье. Санаж яв, дайснаа хөнөөх гэж хэр их
                улайрна, төдий чинээгээр чи хүн ардаа тэдний гарт алдах болно.”


                Эдгээр  дурсамжууд  тал  талаас  нь  түүнийг  чангааж,  зүрхийг  нь
                тарчлаах боловч эцэст нь тод бөгөөд бусдаас илүү хүчирхэг, түүний

                үгүйсгэж чадаагүй ганц л хоолой түүнд шивнэн, зоригжуулав: “Нааш
                ойрт,  миний  сонгосон  баатар.  Эрх  чөлөө  минь  чамтай  цуг  ойртож
                байна, би чөлөөлөгдөж чи жинхэнэ хүчийг эзэмших болно.”


                Тэрээр  оргилын  оройгоос  нүд  салгалгүй  өөд  мацна.  Оргил  дээр  нь
                Артаст  замыг  нь  анхлан  таниулсан  тэр  хүчирхэг  этгээд  зузаан  хөх

                мөсөнд  хашигдан  хоригдож  байгаа.  Артас  түүнд  ойртож,  хэдхэн
                алхмын  зайтай  тулж  ирэв.  Тэрээр  мөсөн  дотор  хашигдсан  дүрсийг
                хэсэг зуур ажиглаж, яг юу болохыг нь хагас дутуу харж амжив. Аварга
                мөсөн  хэлтэрхийн  наагуур  утаа  манаран,  доторх  дүрс  бүрсийн

                харагдахаа болив.


                Гарт  нь  атгаастай  байх  Фростмурн  гэрэлтэж,  илдний  гүнээс
                шившлэгүүд  тодорч,  түүнд  хариулах  мэт  хоёр  хэсэгтээ  тод  хөх
                өнгөөр асав.


                “ИЛДИЙГ БУЦААЖ ӨГ,” гэсэн чих дөжрөм хоолой Артасын тархинд
                хадаж, тэсвэрлэхийн аргагүй чанга хашгиран, “ЭХЛЭСНЭЭ ГҮЙЦЭЭ.

                НАМАЙГ ЭНЭ ГЯНДАНГААС ЧӨЛӨӨЛ!” хэмээв.
   361   362   363   364   365   366   367   368   369   370   371