Page 370 - Артас Лич хаан
P. 370
тулалдана. Толгой дахь үзэгдэл өөрчлөгдөн шилжив. Харин одоо
хүмүүс, оркууд өөр хоорондоо дайтаж, мөн үхэгсэд ч тэдний дунд
тушаал өгч, хэн нэгний удирдлагаар бус өөрсдийн оюун ухаанаар
тулалдана --тэд оркуудтай, хачин царайтай бухан-төрлийн хүмүүс мөн
троллуудтай мөр зэрэгцэн дайтаж байв.
Куэл’Талас --сүйтгэгдэж талхлагдаагүй байна? Үгүй ээ, үгүй, түүний
армийн үлдээсэн сорви байлаа --харин хотыг дахиж сэргээн босгосон
байна…
Улам олон үзэгдлүүд толгой эргэмээр хурдтайгаар бас эмх
замбараагүйгээр эргэлдэв. Одоо бүр өнгөрснийг ирээдүйгээс ялгах
аргагүй болов. Аварга араг ясан луунууд Артасын урьд хожид огт
үзээгүй, оркуудаар дүүрсэн хуурай хатмал газарт босгосон нэгэн
хотыг балгас болгож буй өөр нэгэн үзэгдэл орж ирэв. Аан, тийм, тийм
хэмээн тэр дараагийн хотыг танимхайрав. Энэ удаа үхдэл луунуд
Стормвиндыг довтлож байв --.
Нерубианчууд --үгүй, үгүй, нерубианчууд биш. Эд Ануб’аракын ард
түмэн биш, гэхдээ нэг төрлийнх. Дараа нь цөлийн төрөлхтөнгүүд
гарч ирэв. Тэд нохой толгойтой аварга амьтад мөн гэрэлт шар тавиур
дээр зогсоогоор нь шавсан чулуун биетэй голем нарыг хөлөглөн
хурдтайгаар давхиулж байв.
Артасын хар багаас мэдэх болсон илдэнд хатгуулсан Лордароны “Л”
үсэгтэй тэмдэг гарч ирсэн ч өнгө нь цэнхэр биш улаан байв. Тэмдэг
өөрчлөгдөж, цагаан дэвсгэр дээр улаан галын дөлтэй болов. Уг галын
дөл өөрөө амь ороод, тодоор шатаж, галт дөлөөр дэвсгэрээ залгиад,
цаана нь байгаа мөнгөлөг устай зах хязгааргүй мэт уужим …
тэнгисийг харуулав…
…Тэр тэнгисийн цаана ямар нэг юм оволзон харагдана. Өдөр тогтуун
байсан ч шуургатай өдөр адил тасралтгүй үргэлжлэх тэнгисийн
давалгаа галзуу мэт хуйлрана. Артасын чихэнд хүрч буй инээд мэт
бүдэг бадаг дуулдах аймшигт дуу тоологдоогүй олон зуун жилийн гүн
нойрноос сэрэх мэт газар гүнээс сонсогдож буй мэт байлаа…