Page 373 - Артас Лич хаан
P. 373
Тэрээр хүүгийн хацрыг илээд, жаахан эрүүнд нь хүртэл гараа
гулсуулаад, хүзүүнээс нь атгаж гэрэл тодорсон нүүрийг нь
хэлтийлгэв. Тэрээр өөр рүүгээ харж инээмсэглээд,
“Гэхдээ энэ бол.” гээд,
Фростмурныг зоов. Гадаа улих жихүүн салхи мэт жаал хүү
аймшигийн муухайгаар амь тавин, тарчилж бархирав --жаал хүүгийн
биеийн өндөртэй тэнцүү урттай аварга илдийг цээжиндээ гүнзгий
зоолгосон түүний нүдийг эгцлэн хараад Артас эцсийн удаа харуусаж,
ганц хором зүрх нь салгалав.
Жаал хүү алга болов. Түүнээс үлдсэн зүйл ердөө л харуусал нэхэн
улих гашуун салхи байв.
Түүний дотор одоо… гайхамшигтай саруул мэдрэмж төрөв. Гагцхүү
хүүг хороосны эцэст хүн төрлөөс арилжиж, өөртэй нь удаан тэмцсэн
сүүлчийн ганц эсэргүүцлийг үгүй хийж чадснаа Артас ухаарав.
Тэрээр өөрийгөө хөнгөн шингэн, хүчирхэг бас ариуссан мэт мэдрэв.
Зад угаагдсан мэт цэвэршлээ, удахгүй Азерот ч бас ийм болох болно.
Түүний бүхий л сул тал, өр зөөлөн сэтгэл, цаг үргэлж түүнийг
эргэлзүүлж, хоёрдуулж байсан бүхэн одоо үгүй болов.
Энд зөвхөн Артас мөн сүнсийг саяхан бүрэн залгисандаа дуулах
шахаж буй Фростмурн бас ялагчийн дүрээр инээд алдах гавал царайт
орк нар л үлдэв.
“Тиймээ!” хэмээн орк баярласандаа бараг галзуурч буй мэт
хөгжилтэйгээр инээд алдаж, “Чамайг ийм сонголт хийхийг би мэдэж
байсан юм. Чи өөрийн дотоод хүнтэйгээ, сайн сайхны шавхруу
бүхэнтэй хэт удаан тэмцлээ, гэсэн ч одоо тэгэх шаардлагагүй болжээ.
Тэр хүү чамайг бариад байсан юм, одоо чи чөлөөлөгдлөө.” гээд хөл
дээрээ босч алхахад бие нь хэзээний хөгшин орк шиг харагдах хэдий ч
хөнгөн шингэн, залуугийнх шиг жавхаатай хөдлөж байв.
“Бид бол нэг, Артас. Хамтдаа, бид Лич Хаан. Цаашид Нер’зул гэж
байхгүй, Артас ч гэж байхгүй --харин цорын ганц хүчирхэг нэгэн