Page 376 - Артас Лич хаан
P. 376
“Цаг нь болжээ.”
Зохиогчийн талаар
Олон тооны шагналын эзэн болсон зохиолч Кристи Голден зөгнөлт,
аймшигийн мөн туульсийн чиглэлээр гуч гаруй роман, цөөн тооны
богино зохиол бичсэн юм.
Тэрээр уран бүтээлийнхээ гарааг 1991 онд TSR Ravenloft хэмээх
цуврал зохиолоо элфийн цус сорогч Жандер Санстарын түүхийг
харуулсан Vampire of the Mists хэмээх анхны романиараа амжилттай
эхлэж, зөгнөлт зохиолийн жанрт элф-вампирын дүрийг өөрийн уран
сэтгэмж, төсөөлөлөөр анх удаа тун гарамгайгаар таниулж чадсан.
Тэрээр мөн On Fire’s Wings, In Stone’s Clasp, болон (одоогоор зөвхөн
электорон ном хувилбраар борлуулагдаж буй) Under Sea’s Shad ow
зэрэг зөгнөлт романиудын зохиогч бөгөөд дээрх гурав нь LUNA
Books-ээс эрхлэн гаргасан “The Final Dance” цувралын анхны гурван
роман болно. 2005 онд Stone’s Clasp романиараа Колорадогийн
Зохиолчдын Эвлэлээс Оны Шилдэг Жанрын шагналыг хүртсэн нь
түүний уран бүтээлийн хувьд хоёрдахь том шагнал болсон аж.
Түүний амжилттай болсон бусад романиудад Star Trek-н арав гаруй
роман мөн олны танил болсон StarCraft-н түүхүүд, тэр дундаа
StarCraft Dark Templar гурвалсан роман, Firstborn, Shadow Hunters, мөн
удахгүй гарах гэж байгаа Twilight зэрэг романиуд багтана. Мөн Кристи
өөрөө Blizzard-н MMORPG World of Warcraft-н хорхойссон
тоглогчийн хувиар World of Warcraft-н түүх, баатруудын домогийг
харуулсан цөөнгүй хэдэн (Lord of the Clans, Rise of the Horde) роман
бичсэн. Мөн тэрээр Tokyopop-т зориулан, “I Got What Yule Need”
болон “A Warrior Made.” зэрэг Warcraft-н хоёр ч манга зохиолыг
бичиж, уншигчдын хүртээл болгосон.
Голден одоо Аарон Олстон, Трой Деннинг нартай хамтран Star Wars
цувралын “Fate of the Jedi,” хэмээх есөн боть номны эхний гурав дээр
тун шаргуу ажиллаж байна. Энэ цувралаар гарах түүний анхны ном
2009 оны 7-р сард хэвлэгдэхээр товлогдсон.