Page 374 - Артас Лич хаан
P. 374
бодьгал бий. Миний мэдлэгээр, бид хамтдаа юуг ч --” гэтэл,
Илдэнд хатгуулж нүд нь бүлтийж, томбойв.
Артас урагш алхаад, цусанд шунаж, гэрэл цацарсан Фростмурныг
нэгэн цагт Нер’зул хэмээдэг байгаад хожим нь Лич Хаан болсон,
удахгүй юу ч биш, бүр юу ч биш болох тэр зүүдний амьтны элгийг
нэвтэртэл гүнзгий бүлэн дүрэв. Артас бусдын амийг авдаг шигээ,
хойшид ч авсаар байх сурсан барилаараа нэг гараар оркын биеийг
тойруулан өөр рүүгээ татаад, том ногоон чихэнд нь уруулаа наах
шахан ойртуулж,
“Үгүй,” хэмээн Артас шивнээд, “Бид гэж байхгүй. Хэн ч надад юу
хийхийг минь заахгүй. Би чамаас өөрт хэрэгтэй бүхнээ авсан --одоо
хүч чадал минийх, зөвхөн минийх. Зөвхөн би л гэж байгаа. Би бол
Лич Хаан. Бас би бэлэн боллоо.” гэхэд,
Орк түүний хүчирхэг гарт чичрэн дагжиж, түүнийг урвасанд итгэж
ядан амь тавиад замхран алга болов.
**** Гэнэт мэдээгүй болж хөшсөн Жэйнагийн гарнаас цайны аяга
ойчиж хагарав. Хүйтэн чийглэг өдрийн жихүүдэс хавиргаар нь нэвт
үлээж, түр зуур амьсгалах ч сөхөөгүй болсон Жэйна уулга алдав.
Дэргэд нь суусан Аегвинн мойногшсон гараар Жэйнагийн гарыг атгав.
“Аегвинн --би --сая яав аа?” хэмээн сөөнгөдүү хоолойгоо шахан
асуугаад, ямар нэг …амин чухал юмаа… алдсан мэт харуусалтайгаар
гашуудаж амаа таглахад өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хурав.
“Чи төсөөлж байгаа юм биш ээ,” хэмээн Аегвинн хөмсгөө зангидан
хэлээд, “Би ч бас сая мэдэрсэн. Юу гэдгийг нь --удахгүй, бид олж
мэднэ ээ. Гарцаагүй” гэв. Өмнө нь зогсож буй аварга чөтгөр өөрийг
нь цочоосон мэт
Силванас гэнэт давхийв. Мэдээж, Вариматрас түүнийг хэзээ ч
цочоож зүрхлэхгүй. Вариматрас нүдээ онийлгон, “Хатагтай минь? Юу
болов оо?” гэхэд,