Page 369 - Артас Лич хаан
P. 369

Төгсгөл: Лич хаан


                Артасын  зүүдэнд  хүйтэн  хөх  цагаан  туйлын  ертөнц  бүрэлзэн
                харагдав.  Удалгүй  хүйт  даасан  туйлын  бараа  түүдэг  гал,  бамбарын

                гэрэлтэй ойн цоорхойг харж байгаа цэвэр дулаан өнгүүдээр солигдов.
                Тэрээр хийнэ гэснээ хийжээ; тэрээр Мөсөн Оргилын сэнтий дээрээс
                ховхрошгүй  мэт  шигдэн  суугаад,  гүн  гүнзгий  зүүдэнд  автан  туулж
                өнгөрүүлсэн  бүхий  л  амьдралаа,  алдсан  бүхнээ  мөн  олсон  бүхнээ
                эргэн харав.



                Зүүд нь тун удаан үргэлжлэх аж. Дахин дахин нэг л зүүдийг зүүдлэх
                боловч  энэ  хэсгээс  цааш  эс  үргэлжлэнэ.  Тэрээр  нэгэн  хоосон  Их
                Өргөөний  голд  хамаг  зайг  эзлэн  байрлах  гоёмсог  сийлбэртэй  уртаас
                урт ширээний үзүүрт сууж байгаагаар дахин өөрийгөө харав.



                Зүүдэнд нь байнга байдаг сонирхол татам хоёр этгээд мөн л түүнийг
                ширтээстэй хэвээр байна.


                Зүүн  талд  нь  насан  өндөр  боловч  хүчирхэг  хэвээрээ  буй  нэгэн  орк
                зогсоод,  царайг  нь  шинжих  мэт  нэвт  шувт  хараад,  инээд  алдахад
                нүүрэн  дээр  нь  зурсан  цагаан  гавлын  дүрс  нүүрнийх  нь  арьсыг  нь
                дагаж  тэнийв.  Баруун  талд  нь  Артасын  санаж  байгаагаар  анх

                зүүдлэгдсэнээ  хойш  улам  л  бие  нь  сульдсан  мэт  харагдах  туниагүй
                нэгэн туранхай хүү байна.


                Жаал  хүү  юм  хэлэх  гэж  буй  мэт  цонхигор  хөх  уруулаа  өмөлзүүлэн
                цорвойлгосон  боловч  нөгөө  орк  аниргүй  тайвныг  үргээж  өөрийн

                үгийг анх хэллээ.


                “Чамд үзэх зүйл их бий,” хэмээн тэр амлав.


                Өнгөрсөн болон ирээдүйн олон олон зураглалууд Артасын толгойд ар
                араасаа  давхарлан  орж,  өөр  хоорондоо  холилдов.  Стормвиндын
                далбааг  намируулсан  хүмүүсийн  морин  дэл  дээрх  арми…  оркуудын
                эсрэг биш, харин архирах чоно хөлөглөсөн Хордегийн дайчидтай мөр

                зэрэгцэн  тулалдаж  байна.  Тэд  холбоотон  бөгөөд  хамтдаа  Скоржтой
   364   365   366   367   368   369   370   371   372   373   374