Page 364 - Артас Лич хаан
P. 364
галд Фростмурны хүйт даасан хөх-цэнхэр өнгө хүртэл хэсэг зуур
бүдгэрэв. Галд түлэгдэж тарчилсан өөрийн дуу хоолойноос илүү
Иллиданы хорсолтойгоор инээхийг сонсов. Арьс махыг нь төөнөж,
шатаасан гал дахин түүнийг нөмрөн авч, Артас аахилсаар урагш
уналаа. Гэсэн ч галын илч намжиж, Иллидан боломжийг алдалгүйгээр
түүнийг гүйцээхээр хар эрчээр довтлохыг харав. Түүнийг бос хэмээн
шивших мэт эртний шившлэг илд нь гарт нь байсаар байгааг Артас
мэдрэв.
Фростмурн түүний гарт, тэр өөрөө Фростмурны гарт байсан цагт, тэд
хамтдаа байхад юунд ч дийлдэшгүй. И ллидан аллагаа гүйцээхээр
өөрийн илдээ далайхад, Артас Фростмурнаа өргөж, хамаг хүчээрээ
өөдөөс нь бүлэв. Илд нь ямар нэг зүйлд тулж, дараа нь махыг нь
цуулаад гүнзгий цоогдохыг тэр мэдрэв.
Иллидан газарт ширүүхэн уналаа. Нүцгэн хэвлийгээс нь аажуухан
исгэрэх чимээтэй цус садарч, эргэн тойрны цасыг хайлуулав. Иллидан
тохойн дээрээ тулж, хагас өндийгөөд амьсгаадсаар дахин унав.
Түүний сайрхуулаад байсан хос илд нь одоо огт хэрэгцээгүй болжээ.
Нэг нь гарнаас нь алдарч, нөгөө нь нэг атганд нь байх боловч тэр
илдийхээ ишийг ч эргүүлж дийлэхгүй болсон байв. Артас Иллиданы
учруулсан шившлэгтэй тамын галд шатаж бие нь хорссоор байсан ч
хөл дээрээ босч ирэв. Тэрээр Иллиданы үхлийн дүр зургыг мартахгүй
хэмээн удаан ширтэж, тархиндаа шингээв. Үхлийн цохилтыг түүнд
өөрийн гараар өгье хэмээн бодсон хэдий ч энэ нутгийн өршөөлгүй
хүйтэн цаг агаарт даатгаж орхихоор шийдэв. Түүнд одоо үүнээс илүү
хийх зүйл бий. Тэрээр дээр нь сүндэрлэх шовх мөсөн оргил руу хараа
шилжүүлэв.
Артас гүнзгий амьсгаа аваад хэсэг зуур зогсож, ямар нэг зүйл ул
сууриараа өөрчлөгдөх гэж буйг мэдэрч дотор нь буцлах мэт болов.
Үүнийг яаж мэдсэнээ өөрөө ч мэдэхгүй ч ийм зүйл болно гэдгийг
мэдэж байв. Удалгүй агаар хүчтэйхэн залгилаад, гүнзгий амьсгаа
аваад агуй руу явж орлоо.