Page 361 - Артас Лич хаан
P. 361
алга болсон тул тулааныг хойшлуулахаас өөр аргагүй болсон. Илдээ
атгаж буй Иллиданы төрхөнд ядарч цуцсан шинж огт үл анзаарагдана.
Дайсныхаа ядарч цуцсан байгааг ажигласан Иллиданы инээмсэглэл
улам бадрав. Тэрээр ад чөтгөрийн болсон гоёмсог илдийнхээ хурд
хүчийг дахин гайхуулж, уран чадварлагаар гартаа эргүүлж, урагш
үсэрч, тулааны өрөлт авлаа. “Чамайг гүйцээх ёстой!” гэв.
“Цэргүүд чинь одоо болтол амьд байж магадгүй, гэсэн ч тэд тун
удахгүй миний армийн эгнээг зузаатгах болно.” гээд Артас
Фростмурнаа өргөв. Шившлэгүүд нь тодоор гэрэлтэж, ишнээс нь хөх
манан гарч илдийг ороов. Нүдээ тагласан хар боолтныхоо цаанаас
Иллидан нүдийг нь орлосон хурц ногоон гэрлээр цацрах туяагаар
шившлэгт илдийг хараад, улам онийлгов. Ад чөтгөрийн хүчээр шинэ
хүчийг олсон калдорей илүү сайн зэвсэгтэй болсон бол Артас ч мөн
адил. “Чи ямар ч байсан энэ тулаанд дийлэхгүй.” гэхэд,
“Эргэлзэж л байна шүү,” хэмээн Иллидан элэглээд, “Би чиний
мэдэхээс илүү хүчирхэг болсон, бас миний эзэн чиний эзнийг
бүтээсэн! Алив нааш ир, шатрын хүү минь. Өрөвдөлтэй эзнийг чинь
тонилгохоос өмнө чамайг --” гэтэл,
Артас урагш довтлов. Түүний адил Иллиданы амийг таслая хэмээн
дуулах мэт гарт нь дуу аялах Фростмурн тодоор гэрэлтэв. Элф түүний
гэнэтийн шалмаг дайралтаас огт айсан шинжгүйгээр хар гадартай
илдээ эвтэйхэн өргөж Фростмурныг хаалаа. Фростмурн урьд нь
эртний хүчирхэг илдүүдийг эвдэж байсан, харин энэ удаа гэрэлт
ногоон илдний эсрэг зүгээр л хяхтанан дуугарч үрэгдэв.
Иллидан ганхсан ч үгүй, зогссон газартаа хөлөөр тулаад өөдөөс нь
баясгалантайгаар инээв. Артаст дахин таагүй мэдрэмж төрөв.
Иллидан Гул’даны Гавлын хүчийг сороод үнэхээр өөр болжээ; нэг л
зүйл тодорхой байв, тэр урьд байснаасаа илүү биерхүү бас тэнхээтэй
болжээ. Иллидан инээд алдаж, муухай гүнзгий хоолойгоор бархираад,
хүч гарган түлхэв. Артас хүчинд автан арагш түрэгдэж, өөдөөс нь
довтлох чөтгөрөөс хамгаалан нэг өвдөг дээрээ тулав.