Page 358 - Артас Лич хаан
P. 358
син’дорейчуудын хүчийг агуулж байгаа. Бид эв нэгдэлтэй, эрхэм
зорилготой байхдаа илүү хүчтэй байдаг. Тэр зорилго нь чиний үхэл,
мөхөлийг харах хэрэг!”
Гэнэтийн цохилт ирэв. Нэг харахад Каел гоёмсог үгсээ бурсаар зогсож
байсан, гэтэл нэг л мэдэхэд Артаст тулж ирээд амийг нь авахаар
аюултай довтолгоо хийж байна. Фростмурнаа хангинуулан, Галт
Тойрогийг хаав, түүний барьсан илдний талаар хараал идсэн элфийн
хэлсэн арай үнэн биш байгаа даа. Артас хуурамчаар арагш савагдаж,
Фростмурныг хөндлөнгөөр маш их хүчээр цавчлаа. Каел илднээс нь
бултаад, эргэж маш хүчтэй, эрчимтэй сөрөг довтолгоонд орсон нь
Артасыг бас гайхшируулав. Артас арагш ухрав, нэг алхам, хоёр алхам,
тэгснээ гэнэт халтиран унав. Уурандаа багтаж ядсан Каел үхлийн
цохилтыг нь өгье хэмээн дээрээс нь дүүлэн ирэв. Гэсэн ч Артас дээр
үед Мурадинтай бэлтгэл хийж байснаа санаж, одой багшийнх нь
дуртай мэх тархинд нь орж ирэв. Тэрээр хоёр хөлөө өөр рүүгээ
тултал татаад, бүх хүчээрээ дүүлэн ирж буй Каел’тасыг жийж орхив.
Шидтэн муухай архираад, цасан дээр өнхрөн унав. Үхлийн хүлэг
баатар амьсгаадсаар босч ирээд, Фростмурнаа хоёр гараар атгаад доош
нь дүрэв.
Илднийх нь замд Галт Тойрог таарч дахин хаав. Хоёр илд дахин хүч
үзэв. Каел’тасын нүд үзэн ядалтаар дүрэлзэнэ.
Гэсэн ч гардан тулаанд Артас илүү хүчтэй, Каел өөрийн илднийхээ
талаар юу ч гэж бурсан илдийн тулаанд тэр илүү хүчтэй байлаа. Артас
аажмаар, өршөөлгүйгээр санаачлагыг гартаа авч, бага багаар дарсаар
Каел’тасын нүцгэн хоолойд Фростмурныг хүргэв.
“…тэр чамайг үзэн ядаж байгаа,” хэмээн Каел шивнэв.
Артас чангаар хашгиран, уурандаа ганц хором нүд нь бүрэлзсэнээ, бүх
хүчээр илдээ доош нь гүйцэд зоов.
Цастай хөлдүү газар элфийн хун тайжын хоолойг нэвт хатгах ёстой
байсан Фростмурн газарт хий зоогдов.

