Page 356 - Артас Лич хаан
P. 356

“Тэр одоо чамайг үзэн ядаж байгаа, мэдэв үү,” хэмээн Каел хариулаад,
                “Чам  шиг  хатаж  хорчийсон  юмыг  яаж  хайрлах  вэ,  чи  түүнийг

                жигшээсэн,  Артас.  Түүний  чамайг  хайрлаж  байсан  бүхэн  тэр  цагаас
                хойш үзэн ядалт болж хувирсан.” гэхэд,


                Артасын  цээж  хачин  жигтэйгээр  өвдөв.  Тэрээр  Жэйна  өөрийнх  нь
                талаар  одоо  юу  гэж  боддогийг  огт  бодож  үзээгүй  байлаа.  Тэрээр
                түүнтэй  холбоотой  бодол  бүхнийг  өөрөөсөө  холдуулж  эсвэл  өөр

                бусад зүйлээр сатааруулсаар ирсэн. Үнэн гэж үү? Жэйна үнэхээр тэгж
                бодлоо гэж үү? --


                Аварга галт бөмбөлөг цээжинд нь тусч, Артас дуу алдсаар цохилтын
                долгионы  хүчинд  автан  арагш  шидэгдэв.  Ухаан  санаагаа  сэргээж,

                хариу шившлэг хийхээс нь өмнө шажигнасан гал түүнийг хэсэг хором
                түлж амжив. Цээжний хуяг нь түүнийг хамгаалсан хэдий ч арьсыг нь
                түлэх  галын  илч  тэсвэрлэшгүй  байв.  Гэсэн  ч  тэрээр  дахин  алмайрч
                байгаад  түүнд  оногдсондоо  өөртөө  уур  нь  хүрч  бас  айв.  Хоёрдахь

                галт бөмбөлөг ирж байлаа, харин тэр одоо бэлэн болсон байсан тул
                өөрийн  үхлийн  мөсөө  нүүлгэж  галт  бөмбөлөгийг  агаарт  нь
                сарниулав.


                “Би  танай  албатуудыг  хүйс  тэмтэрч….бүхнээс  харамладаг  нандин
                Нарны  Худгыг  чинь  бузарласан.  Бас  эцгийг  чинь  хөнөөсөн.

                Фростмурн  түүний  сүнсийг  ховдоглон  сорсон  шүү,  Каел.  Тэр  үүрд
                минийх болсон.” гэхэд,


                “Чи  язгууртан  хөгшчүүдийг  алахдаа  гарамгай  биз  дээ,”  хэмээн
                Каел’тас  элэглэв.  Энэ  үг  түүнийг  санаанд  оромгүйгээр  цохилтонд
                оруулав.  “Ядахад,  чи  эцэгтэй  минь  тулааны  талбарт  таарсан.  Харин

                өөрийн  чинь  эцэг  яалаа,  Артас  Менетил?  Хүүгээ  тэврэх  гэсэн
                өөрийгөө  ч  хамгаалах  тэнхэлгүй  өрөвдөлтэй  эцгээ  хэрчиж  алахад
                чамаас их зориг гарсан байх даа --”


                Артас хэдхэн алхмын зайтай тулж очоод, Фростмурнаа далайж цавчив.
                Каел’тас саваагаараа хаав. Хэсэг хором тэд хүч шавхалцаад дараа нь
                Каелын саваа Фростмурны довтолгоонд дийлдэв. Гэсэн ч энэ хугацааг

                ашиглан  Каел Фростмурны хүйтэн,  мөсөрхөг  хөх өнгөтэй  эсрэгцэн
   351   352   353   354   355   356   357   358   359   360   361