Page 357 - Артас Лич хаан
P. 357

харшилдах  сүр  жавхлантайгаар  гялалзах  улаан  шившлэгтэй  илдийг
                сугалан гаргаж ирэв. Хоёр илд хоорондоо харшилдав. Тулалдагч хоёр ч

                хүч шавхалцан, бие биеийнхээ илдний эсрэг даралцав. Тэд бие биенээ
                ширтэлцэхэд Каел’тас инээд алдаж,


                “Чи энэ илдийг таньж байна уу, үгүй юу?”


                Артас  илдийг  танив.  Тэрээр  илдний  нэр  болоод  үүнийг  эзэмшиж
                байсан язгууртнуудыг санав, --нэгэн цагт Каел’тасын өвөг дээдэс асан,
                элфийн  салан  тусгаарласан  эзэнт  гүрнийг  үүсгэн  байгуулагч  Нар

                Хөлөглөгч  овгийн  удирдагч  Дат’Ремарын  агсаж  байсан  Галт  Тойрог
                буюу Фело’мелорн хэмээх илд мөн байв. Энэ илд үгээр өгүүлэхийн
                аргагүй  өндөр  настай.  Энэ  илд  Эрт  Цагийн  Дайныг  үзэж,  Дээд
                Элфүүдийн  гарал  үүслийг  гэрчилсэн.  Артас  баясалтайгаар  хариу

                инээв.  Тэгвэл  энэ  удаа  Галт  Тойрог  дахин  нэг  тэмдэглүүштэй  үйл
                явдлын гэрч болох нь;  сүүлчийн  Нар  Хөлөглөгчийн  үхлийг  гэрчлэх
                болно хэмээн бодов.


                “Оо,  би танилгүй  яахав.  Эцгийг  чинь  хороохын  яг  өмнө Фростмурн
                энэ илдийг чинь хоёр хэсэг болтол нь цавчсан юм.” гэв.


                Артас бие махбодийн хувиар илүү хүчирхэг бөгөөд Лич Хааны түүнд

                хүртээсэн  энерги  түүнийг  улам  хурцлана.  Жаахан  архираад,  тэр
                тэнцвэрийг нь алдуулахаар Каелыг арагш түлхэж холдуулав. Гэсэн ч
                шидтэн  асар  хурдан,  бараг  л  бүжиглэх  мэт  байрлалаа  солиод,

                Фело’мелорныг өөдөөс нь чиглүүлж, Артасаас огт харц салгасангүй,


                “Тиймээ, би илдийг олоод, дахиж давтсан юм.” гэхэд,


                “Эвдэрхий  илдийг  засаад  ч  нэмэргүй  дээ,  тэнэг  элф  минь.”  хэмээн
                Артас тойрон алхаж, Каелын ямар нэг алдаа гаргах цорын ганц мөчийг
                ажиглана.


                Каел инээд алдаж, “Хүмүүсийн илд л тийм байх. Элфийнх тийм биш.
                Ид  шидээр  биш,  харин  үзэн  ядалт,  эцэс  төгсгөлгүй  шатах  өш

                хонзонгоор  дахин  давтсан  энэ  илд,  яг  над  шиг  бүх  цаг  үеийнхээсээ
                илүү  хүчирхэг  болсон.  Үгүй  шүү,  Артас.  Энэ  илд  миний  бас
   352   353   354   355   356   357   358   359   360   361   362