Page 352 - Артас Лич хаан
P. 352

Артас хамгийн шаналалтайгаар ёолж, хамаг биеийг нь хатган тарчлаах
                тамлалд амь тэмцсэн түүний харах орчин нь улаанаар солигдов. Лич

                Хаантай ийм ойрхон ирсэн болохоор түүний үзүүлж буй шаналал хэд
                дахин, хэдэн зуу дахин нэмэгдсэн байв.


                “Артас, миний сонгосон баатар. Чи сүүлдэж ирлээ.” гэхэд,


                “Эзэнтээн,” хэмээн Артас шивнээд, Лич Хааны үзүүлж буй тарчлалыг
                тэвчихээр нүдээ зад аньж, нударгаар шанаа руугаа шаагаад, “Тиймээ,
                би  ирсэн.  Би  энд  байна.”  гэхэд,  “Миний  мөсөн  гяндан  цуурсан.

                Түүгээр  нь  миний  энерги  сорогдож  байна,”  хэмээн  Лич  Хаан
                үргэлжлүүлээд, “Тиймээс хүч минь алдагдаж байна.”


                “Гэхдээ  яаж?”  Хэн  нэгэн  түүн  руу  дайрсан  юм  болов  уу?  Түүний
                эргэн  тойрон  хэн  ч  байсангүй,  тэр  өөрийгөө  тийм  ч  оройтоогүй

                байгаа  гэдэгт  эргэлзэв.  Лич  Хаан  үргэлжлүүлэн  -  “Шившлэгт  илд
                Фростмурн, цагтаа энэ мөсөн дотор хашигдаж байсан юм. Би илдийг
                мөснөөс  шахаж  гаргаад,  илд  чам  руу  очих  замаа  өөрөө  олж…одоо
                харин чамайг над дээр авчирлаа.” гэв.


                “Аанх, ийм учиртай байх нээ,” хэмээн Артас амьсгаа авав. Лич Хаан
                хөдөлгөөнгүйгээр  мөсөнд  хашигдсан  байгаа.  Цэвэр  сэтгэлийн

                тэнхээгээр тэр энэ аварга илдийг мөснөөс гаргаж, Артас руу илгээсэн
                байж  таарна.  Харин  одоо  тэр  Фростмурныг  барьж  байсан  мөсөн
                бүрхүүлийг  эргэн  санаж,  --нэг  талаас  нь  эмтлэж  унагасан  мэт

                адармаатай харагдсныг дурсав. Ийм аугаа их хүч…Артасыг энэ газарт
                авчирахад  чиглэжээ.  Алхам  алхмаар  Артас  ийшээ  дуудагдсаар  хүрч
                ирсэн.


                “Сонгогдсон  баатар  минь,  чи  яаравчлах  хэрэгтэй.  Намайг  бүтээгч  ад
                чөтгөрийн  лорд  Кил’жаеден  намайг  устгахаар  өөрийн  хүчийг
                илгээжээ. Хэрэв тэд чамаас өмнө Мөсөн Оргилд хүрвэл, бид бүхнээ

                алдана.  Скорж  мөхнө.  Одоо  түргэл!  Би  чамд  нөөцөлсөн  бүх  хүчээ
                бага багаар илгээе.”


                Артасын биеэр хүйтэн энерги гүйх мэт болж, хөшсөн гар нь тавигдаж,
                хатгаж өвдсөн хөндүүр нь аажмаар арилав. Лич Хааны өгч буй энерги
   347   348   349   350   351   352   353   354   355   356   357