Page 353 - Артас Лич хаан
P. 353

хязгаарлашгүй бөгөөд аагтай байлаа… энэ бол Артасын урьд нь хэзээ
                ч мэдэрч үзээгүй тийм их хэмжээний хүч чадал байв. Үүний л төлөө

                тэр  энд  ирсэн.  Толгой  ташим  хүйтэн  ундаа  уух  мэт  Лич  Хааны  хүч
                чадлыг  мөсөөр  дамжуулан  өөрт  шингээв.  Нүд  нь  нээгдэн,  эргэн
                тойрныг  тод  саруулаар  харав.  Фростмурны  шившлэгүүд  дахин  амь
                орж,  шинээр  гэрэлтэж,  өөрөөсөө  хүйтэн  униар  савсуулав.  Артас

                хэрцгийгээр инээмсэглээд, илдээ чанга атгаж, өндөрт өргөв. Түүнийг
                ярьж эхлэхэд дуу хоолой нь урьдынхаас тодоор цуурайтаж, амнаас нь
                уур савсаж агаарт сарнина.


                “Би Лич Хааныг дахин харлаа. Тэр хүч чадлыг минь сэргээлээ! Одоо
                би  юу  хийх  ёстойгоо  мэдлээ!”  гээд  алсад  жаахан  хүүхэлдэй  мэт

                харагдах хэдэн нөхдүүдийг Фростмурнаар зааж, “Иллидан Скоржийг
                хангалттай  удаан  доромжиллоо.  Тэр  Лич  Хааны  сэнтий  рүү
                нэвтрэхийг хичээж байна. Үхлийн айдасыг дахин түүнд мэдрүүлэх цаг
                нь болжээ. Энэ тоглоомыг нэг мөр дуусгах цаг болжээ.” гээд,


                Хайр  найргүй,  хэрцгий  тулаанд  орох  мэт  чангаар  уухайлаад,

                Фростмурнаа  толгой  дээгүүрээ  эргүүлэв.  Цусан  өргөл  шаардах  илд
                нь улангасан дуулах мэт улам тодоор гэрэлтэв. “Лич Хааны төлөө!”
                хэмээн Артас хашгираад, дайснууд руугаа довтлон оров.


                Тэрээр  ядах  юмгүйгээр  Фростмурныг  эргүүлэхдээ  өөрийгөө  дайны

                бурхан  болсон  мэт  л  санав.  Илдэнд  хөнөөгдсөн  амь  бүхэн  түүнийг
                улам л хурцлана. Цусан элфүүдийн сум цас адил тэднийг нөмрөн авав.
                Тэгж л байг. Хадууранд хяргагдсан буудай мэт л суман мөндөр буув.
                Артас тулааны завсраар харцаараа хэн нэгнийг хайна.


                Түүний  хөнөөх  ёстой  тэр  дайсан  нь  хаана  байна?  Тэр  Иллиданы
                барааг  ердөө  олж  харсангүй.  Тэр  Мөсөн  Оргилын  дотогш  арай

                орчихсон юм болов уу --


                “Артас! Артас, над руу хараач, тэгээд надтай тулалд. Хараал идээсэй
                чамайг!” гэсэн цэвэр цээлхэн боловч үзэн ядалт шингэсэн хоолойгоор
                түүнийг дуудахад Артас эргэж харлаа. Цусанд будагдсан алтан шаргал
                өмсгөлтэй элфийн хун тайж түүнээс хэдхэн алхмын цаана цасан дээр

                зогсож байв. Урт саваагаа цасанд гүнзгий зоосон тэрээр өндөр, бардам
   348   349   350   351   352   353   354   355   356   357   358