Page 348 - Артас Лич хаан
P. 348

“Хаалгануудаас  болгоомжил.  Эдгээр  хаалга  нэгэн  цагт  хүчирхэг,
                эртний  орон  байсан  Азжол-Неруб  руу  зална,”  хэмээн  Ануб’арак

                өгүүлээд,  “Би  энд  лорд  байсан  юм,  энд  миний  хэлсэн  бүхнийг  үг
                дуугүйгээр  дагана.  Би  хүчирхэг,  тэнхээтэй  байхдаа  хэнд  ч
                бөхөлздөггүй байлаа. Гэвч энэ бүхэн одоо өөрчлөгдсөн. Одоо би Лич
                Хаанд зүтгэнэ, Лич Хааныг хамгаална.”


                Артас  анх  тахалтай  учраад  ард  олноо  хэрхэн  харгисласанаа,  өш

                хонзондоо хөтлөгдөн уур хилэндээ шатаж байснаа… мөн Фростмурн
                эцгийнх нь сүнсийг уух тэр агшинд эцгийнх нь харж байсан харцыг
                хэсэг зуур эргэн дурсав.


                “Юм  өөрчлөгддөг  юмаа,”  хэмээн  тэр  бодол  болон  аажуухан  хэлээд,
                “Гэсэн  ч  өнгөрснийг  дурсах  цаг  алга.”  гээд  этгээд  хачин,  шинэхэн

                холбоотон  руугээ  эргэж  хараад,  хүйтнээр  инээмсэглэн,  “Хонгил  руу
                уруудацгаая.” хэмээв.
   343   344   345   346   347   348   349   350   351   352   353