Page 346 - Артас Лич хаан
P. 346

ухаарав.  “Хэлэхээс  ч  үзэн  ядмаар  юм,”  хэмээн  тэр  хэлээд,  “гэсэн  ч
                хараал идсэн элфийн зөв өө.” Тэрээр сүрдмээр том холбоотон руугаа

                эргэж,  “Ануб’арак,  --надад  дахин  совин  татлаа  --Лич  Хаанд
                хойшлуулашгүй  аюул  учраад  байна.  Тэд  түүнд  их  ойртсон  байна  --
                Иллидан, Каел’тас хоёр. Бид мөсөн оргилд цагтаа очиж чадахгүй нь!”


                Би амжихгүй нь ээ...


                Ануб’аракын  сэтгэл  огт  түгшсэн  шинж  алга.  “Магадгүй  ээ,  газар
                дээгүүр  явбал  амжихгүй  байх,”  хэмээн  аварга  амьтан  хүлээн

                зөвшөөрөв. “Хэрэв бид газраар явбал урт бөгөөд хүнд хэцүү аялал
                болох нь. Гэхдээ… дөтлөж болох өөр зам бидэнд бий, үхлийн хүлэг
                баатар минь. Эрт цагт мөхсөн Азжол-Нерубын хаант улс бидний хөл
                доор бий. Энэ газрыг би нэгэн цагт удирдаж байлаа. Би эндэхийн газар

                доорх хонгилуудын нууц гарц, гарамуудыг сайн мэднэ. Цөвүүн цагт
                энэ бүхэн мөхсөн ч бид энүүгээр явбал замаа товчлох болно.” гэхэд,


                Артас дээш олийж харав. Нисэж буй хон хэрээг харвал, Мөсөн Оргил
                хүртэл  тийм  хол  биш  ажээ.  Гэсэн  ч  өмнө  нь  сүндэрлэх,  мөс  цасан
                уулсын барааг харвал, газраар явна гэхээр…



                “Эдгээр хонгилуудаар явбал Мөсөн Оргилд цагтаа амжиж хүрч чадах
                уу, Чи итгэлтэй байна уу?” хэмээн асуув.


                “Энд  юу  ч  итгэлтэй  биш  ээ,  үхлийн  хүлэг  баатар.”  хэмээхэд,  энэ
                агшинд аварга нерубиан баясалтайгаар хүржигнэх мэт сонстов. “Газар
                доорх  хотын  балгас  амь  сөрсөн  аюултай.  Гэхдээ  бид  эрсдэл  гаргах

                хэрэгтэй.”


                Цөвүүн цагт мөхсөн гэнэ ээ. Эртний, үхмэл аалзын хэлж буй үг гэхэд
                сонирхол  татам  үгс  байна.  Ямар  утгатай  юм  бол  хэмээн  Артас
                гайхширав.


                Тэр өөрөө олж мэднэ хэмээн бодлоо.


                Ануб’арак  болон  түүний  албатууд  алхах  алхамаа  түргэсгэн,  яг  хойд
                зүгийг  чиглэв.  Артас  болон  түүний  Скорж  ч  бас  даган  хөдлөж,
   341   342   343   344   345   346   347   348   349   350   351