Page 350 - Артас Лич хаан
P. 350
Ануб’арак үнэхээр зүүдэнд ормоор хувилгаан ажээ. Тэрээр
цээжнийхээ гүнээс гарах аймшигтай хөндий хоолойгоор, төрөлх
хэлээрээ хүржигнэж, өөрийн хуучны дайчдыг талаар нэг тарааж байв.
Бүх хөлүүд нь тус тусдаа ажиллаж, золгүй хохирогсдыг барьж аван
доороос нь хатгана. Аварга хавчуураар дайсныхаа хавиргыг цуу татна.
Тулааны турш хонгилын чийгтэй, өгөршсөн агаарт цуурайтах орилоон
архиралдаан Артасын жихүүдсийг төрүүлж, хоолойгоо гүнзгий
залгив.
Тулаан ширүүн бөгөөд аль аль тал нь хохирол амсав. Гэсэн ч эхлэж
дайрсан нерубианчууд анх гарч ирсэн харанхуй сүүдэр рүүгээ ухран
орлоо. Ухралгүй үлдсэн зарим нь аварга арахнидын савраас мултарч
чадалгүй найман хөлөө сарвагануулсаар золгүйгээр үхэцгээв.
“Юу гээчийн заваан юм болов оо?” хэмээн Артас асуугаад, амьсгаагаа
даран, Ануб’арак руу ууртайгаар эргэж, “Эдгээр нерубианчууд танай
төрлийн амьтад. Гэтэл яагаад тэд бидэн рүү дайрч байгаа юм?” гэхэд,
“ Аалзнуудын Дайнд амь үрэгдсэн ихэнх дайчдыг Лич Хаан дахин
амилуулж өөртөө зүтгүүлэх болсон,” хэмээн Ануб’арак хариулаад,
“Гэсэн ч эдгээр дайчид,” гээд үхсэн нэг нерубианы цогцосыг урд
хөлөөрөө гишгээд, “огт үхээгүй юм. Тиймээс, тэд Нерубыг Скоржоос
чөлөөлнө хэмээн мунхаглан тулалдсаар байгаа юм.”
Aртас үхсэн нерубиан рүү харцаа доошлуулаад, “Үнэхээр мунхаг,”
хэмээн бувтнаад, гараа өргөж, “Үхсэн хойноо тэд амьддаа эсэргүүцсэн
зүйлийнхээ төлөө зүтгэх болно.” гэв.
Хүйтэн, цэвэр агаар залгилан газар дээрх ертөнцийн бүдэг гэрэлд гарч
ирэхэд, яг түүний хэлсэнчлэн тушаалыг нь үг дуугүй дагах шинэхэн
цэргүүдээр тэд эгнээгээ зузаатгасан байв.
Артас жолоогоо угзран Ялагдашгүйг зогсоов. Тэрээр маш хүчтэй
чичирч байсан тул хэсэг хором зүгээр л сууж, цэвэр агаар амьсгалмаар
санагдав. Түүний армийн ялзарсан бохир үнэр тэр даруй агаарыг
бузарлав. Ануб’арак хажуугаар нь зөрж, урд нь гараад, зогь тусан үл
эвлэрсэн харцаар ширтэж,