Page 355 - Артас Лич хаан
P. 355

толгой  дээгүүрээ  эргүүлж,  төмрийн  үртэс  соронз  руу  татах  мэт
                илдний  ир  рүү  мөсөн  хэлтэрхийнүүдийг  дуудаж  цуглуулав.

                Маасайтал  инээд  алдах  Артас  илдээ  дахин  толгой  дээрээ  эргүүлж,
                илдийг нь хүрээлж шавсан мөсөн хэлтэрхийнүүдийг Каел руу буцааж
                нүүлгэв.  Каел  гайхамшигтай  хурдаар  мөснөөс  бултав.  Тэрээр
                Каел’тасын  гаргах  хурдыг  хараад  гайхсан  хэдий  ч  дахин  ийм  алдаа
                гаргахгүй хэмээн Фростмурнаа чанга атгав.



                “Чи  над  руу  мөсөөр  довтлохынхоо  өмнө  бодох  хэрэгтэй  байж  дээ,
                Каел,”  хэмээн  хэлээд,  инээд  алдав.  Тэр  албаар  түүнийг  хатган
                уурлуулж, хөдөлгөөний хэмнэлийг нь алдагдуулах хэрэгтэй байв. Ид
                шидийн  шившлэгт  зөв  хэмнэл,  тогвтортой  хурд  маш  чухал,  тиймээс

                Каел биеэ барьж дийлэхээ л больвол тэрээр тулаанд ялагдсантай адил
                болно.


                Каел нүдээ онийлгоод, “Зөвлөгөө өгсөнд баярлалаа,” хэмээн архирав.
                Артас өрсөлдөгч рүүгээ уулгалан орохоор жолоогоо чангаар атгах яг
                тэр  агшинд  мориных  нь  хөл  доорх  цас  тод  улбар  шар  өнгөөр

                гэрэлтэж,  тэр  даруй  хайлан  ус  болов.  Ялагдашгүй  гэнэт  хөл  алдаж,
                халтиргаатай  газарт  туурай  нь  шигдэв.  Артас  үсэрч  буугаад,
                Ялагдашгүйг  зоргоор  нь  шогшуулж  орхиод,  улам  шийдэмгийгээр
                Фростмурнаа баруун гартаа атгав. Тэрээр зүүн гараа сунгаж, хавтгай

                болсон  алган  дээрээ  ногоон  энерги  эргэлдүүлсэн  хар  бөмбөлөг
                үүсгэн,  эрчилсэн  нумнаас  тавьж  буй  сум  мэт  хурдаар  бөмбөлөгөө
                Каел руу нүүлгэв. Шидтэн цохилтоос бултахаар хөдөлсөн хэдий ч хар
                бөмбөлөг хэт шалмаг, хурдан аж. Каел сүүдэрт цохиулсан мэт нүүр

                нь цонхийж, арагш бүдрэн, зүрхээ гараараа дарав. Шидтэний амьны
                нэг  хэсэг  өөрийнх  нь  биед  энерги  болон  шингэхийг  харж,  Артас
                инээмсэглэв.


                “Би  чиний  бүсгүйг  авсан,”  хэмээн  шидтэний  уурыг  барахаар  дахин
                хорон үгээрээ хатгав. Жэйна хэзээ ч түүнийх байгаагүй гэдгийг Каел

                магадгүй  мэддэг  байсан  байх.  “Би  түүнийг  шөнөжингөө  тэвэрч
                хонодог  байлаа.  Тэр  ямар  амттай  гэж  бодно,  түүнийг  үнсэхэд  ямар
                байдаг гээч, Каел. Тэр --” хэмээн үргэлжлүүлэхэд,
   350   351   352   353   354   355   356   357   358   359   360