Page 359 - Артас Лич хаан
P. 359
Каел’тас гэнэт алга болов.
Өөрийг нь аль хэдийн сонсохоосоо өнгөрсөн гэдгийг нь мэдсээр байж
Артас “Хулчгар!” хэмээн бархирав. Энэ муу хулчгар эцсийн агшинд
телепортлож алга болоогүй бол… би алчих байсан юм. Уур хилэн нь
түүнийг бүрхэн авсан ч биеэ хянахгүй бол дараагийн тулаанд муугаар
нөлөөлнө хэмээн биеэ барив. Каел’тас түүнийг ингэж их уурлуулсанд
тэр өөрийгөө буруутгав.
Хараал идээсэй чамайг, Жэйна. Одоо ч гэсэн чи миний дотор
хоргодсоор байна.
“Ялагдашгүй, над дээр!” хэмээн бархирахад хоолой нь чичигнэж байв.
Каел’тас үхээгүй ээ, тэр зүгээр л замаас зайлсан, гэсэн ч энэ л хамгийн
чухал. Тэрээр ясан хүлгийнхээ жолоог тулаан хамгийн ширүүн өрнөх
хэсэг рүү буюу эзнийхээ мөсөн сэнтий рүү залав.
Шавьж мэт язганалдах дайснуудын дундуур гурил тээрэмдэх мэт
дайрч өнгөрөөд, тэднийг үхэтхийн унамагц дахин амилуулж,
нөхдийнх нь эсрэг тулалдуулна. Үй олноор нэмэгдэх үхэгсдийн
давалгаа зогсоошгүй бөгөөд өршөөлгүй байлаа. Шовх мөсөн
оргилын суурийг тойрсон цасан хунгар цусанд нэвт будагджээ. Артас
тулаан оволзож буй хэсгүүдийг дээрээс хараад харцаараа түүнийг
хайв. Цусан элфүүд байна --харин тэдний эзэн нь хаана байна.
Иллидан хаана байна вэ?
Хараа гүйцэмгүй хурдтай нэг амьтан нүднийх нь буланд булталзаж,
Артас амьсгаа даран зөөлөн архирав. Бас нэг дредлорд уу. Нуруугаа
түүн рүү харуулж, том хар далавчаа гүйцэд дэлгэсэн тэр амьтан,
сэтэрхий туурайгаар гишгэсэн газрынхаа цасыг хайлуулан зогсож
байв. Артас Фростмурнаа өргөж, “Би чам шиг чөтгөрийг урьд нь алж
байсан юм, дредлорд,” хэмээн архираад, “Зориг чинь хүрвэл эргэж
царайгаа харуул, эсвэл бусад хулчгар ад чөтгөр шигээ хар там руугаа
тонил.” гэхэд,