Page 362 - Артас Лич хаан
P. 362

“Бүхнийг  дээрээс  харах  сайхан  байна  шүү,”  хэмээн  Иллидан
                архираад,  “Хэрэв  чи  надтай  сайн  тулалдвал  би  чамайг  түргэхэн

                алчихгүй байх, үхлийн хүлэг баатараа.”


                Артас  түүний  доромжлолд  амаа  гарздсангүй.  Тэрээр  шүд  зуун,
                дээрээс  нь  завсаргүй  шаагих  цавчилтуудаас  өөрийгөө  хамгаалав.
                Чөтгөрийн  илдийг  эргэлдсэн  ногоон  гэрэлтэй  зүйрлэхээр  байлаа.
                Иллидан Фростмурны харгис хар энергийг мэдэрч байгаа шиг Артас ч

                бас  түүний  илднээс  цацрах  ад  чөтгөрийн  энергийг  хүчтэй  мэдэрч
                байв.


                Гэнэт Иллидан алга болов, Артас урагш зүтгэн хий цавчаад, тэнцвэр
                алдав. Ямар нэг юм дэвэх чимээ ард нь сонсогдож, Артас огцом эргэн
                харвал Иллидан урт хар далавчаа хүчтэй дэвж, агаар өөд хөөрч байв.

                Артасыг гүйж очихоос өмнө Иллидан өндрөө авлаа.


                Тэд  бие  биенээ  ширтэлцэж,  Артас  амьсгаагаа  барив.  Иллиданы
                булчинлаг  бүдэг  хөх  гэдэсэнд  гялалзан  харагдах  хөлсийг  ажаад,
                тулаанд  их  хүч  гаргасныг  нь  анзаарав.  Артас  Фростмурнаа  бэлдээд,
                хөл дээрээ бат зогсож, Иллиданы дараагийн дайралтыг хүлээв.


                Гэтэл  Иллидан  огт  санаанд  оромгүй  зүйл  хийлээ.  Тэрээр  цээжний

                гүнээс гарах баргил хоолойгоор хөхрөөд, урт муруй илдээ хоёр гараар
                барьж, хоёр тийш ганц татаад хоёр ширхэг илд болгов. Одоо тэр хоёр
                хүчирхэг гартаа нэг нэг илдтэй боллоо.


                “Аззинотын  Ихэр  Илднээс  болгоомжил,”  хэмээн  Иллидан  тавлав.
                Тэрээр  баруун  зүүн  гар  дахь  илдээ  эргэлдүүлсээр,  улам  өндрөө

                авахад,  ганц  илдтэй  байхад  ингэж  тулалдсан  юм  чинь  хос  илдээр
                тулаан бүр тэнцвэргүй болно хэмээн Артас дургүй нь хүрэв. “Дайны
                гайхамшигт хос глэйв. Энэ хоёр нийлж хамгийн хөнөөлтэй нэг зэвсэг
                болдог.  Чи  харж  байгаа  биз.  Үүнийг  миний  хөнөөсөн  хүчирхэг  ад

                чөтгөрийн  ахмад  асан  Тамын  Хаалгач  эзэмшдэг  байсан  юм.  Би
                түүнийг арван мянган жилийн өмнө хөнөөсөн. Бяцхан хүн минь, чи
                наад  хөөрхөн  илдээрээ  хэр  удаан  тулалдаж  байна?  Илдээ  эзэмшиж
                амжив уу?”
   357   358   359   360   361   362   363   364   365   366   367