Page 365 - Артас Лич хаан
P. 365

Артас  мушгирсан  хонгилуудаар  уруудаж,  мөсөн  ертөнцийн  гүн  рүү
                алмайран  алхана.  Түүнд  замчлах  хэн  ч,  залах  ямар  ч  дуу  хоолой

                байхгүй байсан ч хөл нь өөрөө замаа олж гишгэж байх мэт санагдав.


                Тэрээр асар их хүч ойрхон байгааг хэлүүлэлтгүйгээр мэдэж байв. Энэ
                газар  түүнтэй  эрх  булаалдах  хэн  ч  байхгүй.  Тэрхүү  хүч  чадлын
                дуудлагыг  мэдэрсээр,  тэр  уруудсаар,  жинхэнэ  хувь  заяа  руугаа  улам
                дөхөж явна.


                Өмнө нь хүйтэн, хөх-цагаан өнгийн гэрэл гарч ирэв. Артас бараг гүйх

                шахан гэрэл өөд очвол, хонгил нээгдэж, гарцаагүй Титэмийн Өргөө
                гэж таамаглах нэг өрөөний хаалга нээгдэв. Өмнө нь нээгдсэн зүйлийг
                харсан Артасын амьсгаа хоолойдоо тээглэн гацав. Агуйн таазыг хатгаж
                гарах гэсэн мэт дээш цоройж тогтсон мушгирсан, хөх-ногоон өнгийн

                мөс-биш  мөсөн  цамхагийн  оройд  Лич  Хааны  мөсөн  гяндан  байв.
                Шовх цамхагийг могой мэт ороосон нарийн мушгирсан явган хүний
                зам  түүнийг  дээш  аваачихаар  тосов.  Лич  Хааны  хүртээсэн  энергээр
                дүүрсэн Артас ядарч цуцаагүй боловч мөсөн гишгүүр өөд хөл тавих

                бүрт  хуучны  таагүй  дурсамжууд  ар  араасаа  цуврав.  Хүмүүсийн
                хэлсэн үгс, сэрэмжлүүлгүүд мөн зүс царайнууд нь ой тойнд нь орж
                ирнэ.


                “Санаж яв, Артас. Бид бол паладин. Өс хонзон бидний хийх зүйлийн

                нэг  хэсэг  болох  ёсгүй.  Хэрэв  бид  цусанд  улангасах  юм  бол  эдгээр
                оркуудтай адил бузар алуурчид болно.”


                Жэйна… ооох, Жэйна….“Хэн ч чамайг юун дээр ч үгүйсгэж чадахгүй
                бололтой, би л лав чадахгүй юм байна.”


                “Намайг  битгий  үгүйсгэ,  Жэйна.  Намайг  дахиж  үгүйсгэх  хэрэггүй.
                Хэзээ ч.”


                “Би хэзээ ч чамайг үгүйсгэхгүй, Артас. Хэзээ ч.”


                Тэрээр эргэлт буцалтгүйгээр өөдөө явсаар байв.
   360   361   362   363   364   365   366   367   368   369   370