Page 367 - Артас Лич хаан
P. 367

Артас  урагш  нэг  алхаад,  дахин  нэг  алхам  хийгээд,  Фростмурнаа
                далайж  хурд  аван  урагш  гүйлээ.  Энэ  л  мөчийн  төлөө  тэр  бүхнийг

                давж  туулсан  тул  ямар  ч  эргэлзээгүйгээр  хоолойд  торсон  амьсгаагаа
                суллаж, чангаар архиран мөсөн бүрхүүлийг хамаг хүчээр цавчлаа.


                Фростмурн  мөсөн  бүрхүүл  дээр  буухад  өрөө  дүүрэн  нажигнасан
                чимээ  гарч,  аварга  мөсөн  хэлтэрхийнүүд  тал  тал  тийш  шидэгдэн,
                мөсөн  бүрхүүл  бутран  унав.  Артас  гараа  өргөж,  нүүрээ  халхалсан

                боловч  мөсөн  хэлтэрхийнүүд  түүнийг  огт  гэмтээлгүйгээр  нэвтлэн
                өнгөрөв.  Хашигдсан  биенээс  нь  мөсөн  хэсгүүд  гуужин  унаж,  Лич
                Хаан  хуягласан  гараа  тэнгэр  өөд  дэлгэн  аймшигтайгаар  хашгирав.
                Исгэрэн  ёолох  чимээ  улам  хүчтэйгээр  сонсогдож,  агуйн  тааз  цууран

                дээрээсээ  нурж  унах  чимээнээр  Артас давхийн  чихээ  таглав.  Ертөнц
                дэлхий  өөрөө  нуран  унаж  буй  мэт  хүчтэй  донслов.  Мөсөн  гяндан
                нурж  унасан  шиг  Лич  Хаан  хэмээн  түүний  санасан  хуягласан  дүрс
                харсаар байтал Артасын нүдэн дээр бутран унав.


                Дотор нь юу ч --хэн ч байсангүй.



                Ердөө  л  хэдэн  хэсэг  тарж  бутарсан  хар  өнгөтэй  цэвдэг  хоосон  хуяг
                дуулга  байв.  Эзнийх  нь  толгой  алга  болсон  хоосон  дуулга  гулсан
                Артасын  өлмийд  тээглэн  зогсов.  Гүнзгий  жихүүдэст  автсан  Артас
                дуулгыг  удаан  харж  зогсов.  Энэ  бүх  хугацаанд…  тэрээр  хий

                үзэгдэлийн  хойноос хөөцөлдөж байсан  байх нээ.  Лич  Хаан  үнэхээр
                энд  дүрээрээ  байсан  болов  уу?  Хэрэв  байгаагүй  юм  бол  --
                Фростмурныг  хэн  мөснөөс  түлхэж  гаргасан  байх  вэ?  Өөрийгөө
                чөлөөлүүлэхийг  хэн  шаардсан  байж  болох  вэ?  Артас  Менетил,  тэр
                өөрөө энэ бүх цаг үеийн турш Мөсөн Оргилд хоригдож байсан болж

                таарч байна уу?


                Түүний хайгаад байсан хий үзэгдэл… тэр өөрөө байсан гэж үү?


                Тэрээр  эдгээр  асуултын  хариуг  хэзээ  ч  олохгүй  мэт.  Фростмурн
                түүнийх болсон шиг энэ хуяг дуулга ч гэсэн түүний нэг хэсэг болно.

                Хуягласан  бээлийтэй  гараар  өргөстэй,  хурц  оройтой  дуулганд  хүрч,
                маш  их  хүндэтгэл  бишрэлтэйгээр  аажмаар  өргөж,  нүдээ  тас  аниад,
                аль хэдийн бууралтсан толгойдоо углав.
   362   363   364   365   366   367   368   369   370   371   372