Page 371 - Артас Лич хаан
P. 371

Ногоон --нов ногоон сүүдэрлэг бас хар дарсан зүүдэнд ормоор лужир
                биетэй амьтад Артас нүдний буланд бүжилдэх ба сайтар тогтоон харж

                авахаас өмнө үргэн алга болно. Хальт үзэгдээд алга болно, одоо юу ч
                алга  --эврээ  сэрийлгэн  давхилдах  сүрэг  буга  уу?  Буга  уу?  Хүн  үү?
                Хэлэхэд амаргүй байлаа. Тэр дүрсийг таних юм шиг найдлага төрөв,
                гэсэн ч тэнд түүнийг сөнөөж буй өөр хүчин бас байв…


                Уулс амилан, аварга том томоор алхаж, замдаа таарсан золгүй бүхнийг

                няцлав. Уулсын тавхай газарт гишгэгдэх бүр дэлхий ертөнц донслон
                чичирнэ.


                Фростмурн. Арай л гэж түүний ганц сайн мэддэг юм гарч ирлээ. Артас
                үүнийг  агаарт  чулуудсан  мэт  илд  эргэлдэн  хөөрөв.  Фростмурны

                өөдөөс  хоёрдахь  илд  нийлэхээр  алсаас  шидэгдлээ.  Гоёмсог  биш  ч
                аагтай хурц ирэн дээрээ товойлгосон гавлын ясан тэмдэгтэй хүчирхэг
                илд  байлаа.  “Ашбрингер,”  хэмээх  нэртэй  энэ  илд  Фростмурны  нэгэн
                адил илднээс илүү илд байлаа. Хоёр илд харшилдав --


                Артас  нүдээ  цавчин,  толгойгоо  сэгсрэв.  Толгойг  нь  дүүргэж  байсан
                элдэв эмх замбараагүй, эцэс төгсгөлгүй, эх толгойгүй олон үзэгдлүүд

                бүгд алга болов.


                Орк  чангаар  инээд  алдахад  нүүрэн  дэхь  цагаан  гавлын  зураг  мөн  л
                дагаж сунав. Түүнийг нэгэн цагт Нер’зул хэмээдэг байсан агаад үнэн
                алсыг  зөгнөдөг  төрөлхийн  авьяас  билэгтэй  нэгэн  байжээ.  Артас

                харсан  бүхнээ  бүрэн  гүйцэд  ойлгоогүй  хэдий  ч  түүний  харсан
                бүгдийг Нер’зул биеэрээ туулсанд эргэлзсэнгүй.


                “Чамд үзэх зүйл илүү их бий,” хэмээн орк давтан хэлээд, “гагцхүү чи
                сонгосон замаараа тууштай явбал илүү ихийг үзнэ.” хэмээв.


                Үхлийн  хүлэг  баатар  буурал  толгойгоо  аажмаар  эргүүлэн  жаал  хүү

                рүү харав. Өвчтэй жаал өөр рүү нь хачирхалтай тод харцаар ширтэв,
                хэсэг  зуур  Артасын  сэтгэл  үймрэв.  Юу  ч  болж  байсан  --энэ  хүү
                үхэхгүй.


                Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр….
   366   367   368   369   370   371   372   373   374   375   376