Page 375 - Артас Лич хаан
P. 375

Тэр.


                Үргэлж л тэр байсан, гээд


                Силванас бээлийтэй нударгаа нэг зангидаж, нэг суллана. “Сая ямар нэг
                юм  болчихлоо.  Лич  Хаантай  холбоотой  нэг  юм.  Би  түүнийг  мэдэрч

                байна.”  Тэдний  хооронд  ямар  ч  холбоо  байхгүй  боллоо.  Силванас
                түүний  удирдлагад  байхаа  больсон  хэдий  ч  ямар  нэг  юм  хоргодоод
                байгааг түүнд сануулав.


                “Бид  төлөвлөгөөгөө  яаралтай  гаргах  хэрэгтэй,”  хэмээн  тэр
                Вариматраст  хэлээд,  “Цаг  хугацаа  юугаар  ч  солишгүй  үнэт  зүйл

                боллоо.” хэмээв.


                Их  удаан  хугацаанд,  Лич  Хаан  юу  ч  мэдэрсэнгүй.  Тэрээр  мөсөн
                сэнтий дээрээ хөдөлгөөнгүй сууж, удаан хугацаанд зүүдэлсэн байлаа.
                Тэрээр  чулуу  мэт  мөсөнд  хучигдталаа  удаан  суулаа,  харин  энэ  мөс

                түүний гяндан ч биш, үгүй ээ, давхар арьс нь ч биш.


                Тэрээр  эхэндээ  юу  хүлээж  байгаагаа  мэдээгүй  ч  одоо  мэдэж  авлаа.
                Тэрээр  хөнөөгдсөн  эцгийнхээ  хойноос  мэгшин  уйлж  буй
                Стормвиндын залуу хун тайжын дүрээр түүний ертөнцөд анх гуниг
                гутралыг мэдрүүлсэн тэр харанхуй өдрөөс хойш эхлүүлсэн урт удаан

                хугацааны  аялалынхаа  эцсийг  үзсэн  байлаа.  Энэ  аялал  Азеротоос
                эхлэж, Нортренд руу замаа залж, эцэст нь Мөсөн Оргил болон задгай
                тэнгэрийн доор хүрч иржээ. Өөрийгөө хамгийн гүнзгийгээр сорихоор

                гарсан  энэ  аялал  түүнийг  гэмтэй  болон  гэмгүйг  аль  алиныг  нь
                ялгалгүй хядахад хүргэж, өөрийгөө хүртэл худалдахад хүргэсэн.


                Лич Хаан Артас ялгуусан сүр жавхлан болон хүч чадлын сэнтий дээр
                ганцаар  сууж,  аажуухан  нүдээ  нээв.  Нүдээ  нээмэгц  хөлдсөн  нулимс
                мэт нүдийг нь бүрхсэн мөс хагаран жижиг ширхэгүүд болж бутрав.

                Буурал  үс,  цонхигор  цайвар  арьсыг  нь  далдалсан  хээтэй  дуулганы
                цаанаас инээмсэглэл  тодорч, түүнд хэрэггүй  болсон  мөсөн  бүрхүүл
                түүний  сэрэхтэй  зэрэгцэн  улам  ихээр  биенээс  нь  шажигнан  бутарч
                унав. Тэр сэрлээ.
   370   371   372   373   374   375   376   377   378   379   380