Page 379 - Артас Лич хаан
P. 379
Кнаакын Warcraft: War of the Ancients Trilogy хэмээх гурвалсан
зохиолоос уншаарай.
· Ихэнх ад чөтгөрүүдийн адил, Кил’жаеден ч бас эхэндээ үхдэл
байсан. Түүний ард түмэн болох эредарчуудын дийлэнх хэсэг Кристи
Голдены World of Warcraft: Rise of the Horde зохиолд ад чөтгөрт
өөрсдийгөө худалдаж байгаагаар дүрслэгдэнэ.
· Андин Лотар өөрийн хамгийн дотны андаа хороохоос өөр аргагүй
байдалд орно. Түүни цөхрөлийг Жефф Граббын Warcraft: The Last
Guardian зохиолоос олж илрүүлээрэй. Аарон Розенбергийн World of
Warcraft: Tides of Darkness зохиолд Лотар Оргрим Дүүмхаммерыг
дарж, цөхрөлөө тайлахаар шийднэ.
· Аарон Розенбергийн World of Warcraft: Tides of Darkness зохиолд Эзэн
Хаан Теренас, Олныг Гэгээрүүлэгч Утер, мөн Лордароны
Холбоотнууд Хордын улангассан их хүчийг Азеротоос шахаж гаргаж
буй тухай өгүүлнэ.
· Залуу Оргрим Дүүмхаммер Драенорын орк овгууд дундаас Аугаа
Дайнч Удирдагч болж, нас биед хүрээд зогсоошгүй улангассан Оркын
армийг удирдаж, сэжиг аваагүй харийн ертөнц рүү довтлоно. Түүний
туульс, адал явдлыг Кристи Голдены World of Warcraft: Rise of the
Horde зохиолоос олж уншаарай. Хожим нь, Хоёрдугаар Дайны үеэр,
Аарон Розенбергийн World of Warcraft: Tides of Dark ness зохиолд
Оргрим Дүүмхаммер Холбоотны өмнө санаанд оромгүй ялагдал
хүлээнэ.
· Мөнгөн Нударгатны Бүлгэм Аарон Розенбергийн World of Warcraft:
Tides of Darkness зохиолд анх байгуулагдана. Бүлгэмийн хамгийн
цуутай, хамгийн аугаа баатруудын нэг болох хүчирхэг Тирион
Фордринг Крис Метзены Warcraft: Of Blood and Honor зохиолд нэр
төрөө хамгаалсаар цөллөгт одно. Хожим нь Микки Нейлсон, Лудо
Луллаби нар World of Warcraft: Ashbringer зохиолдоо түүнийг дахин
амилуулна.