Page 363 - Артас Лич хаан
P. 363

Эдгээр  үгс  ердөө  л  үхлийн  хүлэг  баатрын  сэтгэлийг  үймүүлэхэд
                чиглэсэн  байв.  Гэсэн  ч  эсрэгээрээ  түүнийг  бүр  ч  зоригжуулав.

                Магадгүй  ээ,  Иллидан  зүйрлэхийн  аргагүй  он  цагийг  элээсэн  энэ
                зэвсгээ удаан агсаж байгаа байх, харин Фростмурн түүнтэй амь нэгтэй
                болж холбогдсон, тэр ч гэсэн Фростмурнтай. Энэ бол ердийн нэг илд
                биш,  харин  аль  хэдийн  түүний  нэг  хэсэг  болсон  байлаа.  Тэрээр
                Нортрендэд  анх  хөл  тавьмагцаа,  илдийг  далдаас  хараад  ийм  зүйл

                болохыг мэдсэн. Илдэнд хүрэхээс өмнө өөрийг нь хүлээж буй илдийг
                хэд  хэдэн  удаа  зүүдэндээ  харж,  ирээдүйгээ  зөгнөдөг  байсан.  Харин
                тэр  одоо  илдийг  гартаа  эргүүлж,  хоёр  биеийн  нэгдмэл  хүчийг
                гайхуулж явна.



                Далавчтай  ад  чөтгөрийн  илднүүд  гялалзан  гэрэлтэнэ.  Иллидан
                тэнгэрээс  цахилсан  цахилгаан  мэт  Артас  руу  доош  шумбав.  Артас
                чанга дуугаар хашгираад, өөдөөс нь гүйж, шившлэгт илдээрээ урьд
                урьдынхаас  илүү  хүчтэй  цохилт  өгнө  хэмээн  итгэлтэйгээр
                Фростмурны цэнхэр униар цацруулсан хурц ирийг чөтгөрийн бие өөд

                харуулан дороос нь цавчив. Яг түүний санасанчлан, илд нь чөтгөрийн
                мах  биеийг  гүнзгий  цуулан  шигдэв.  Цааш  үргэлжлүүлэн  цуулж,
                Иллиданы  зангирсан  хэвлий,  их  биеийг  гүнзгий  шархдуулаад  амь

                тэмцэн  хашгирах  хөгшин  калдорейн  орилохыг  сонсоод  сэтгэл  нь
                баясав.


                Гэсэн  ч  адгийн  муу  новш  үхсэнгүй.  Иллидан  далавчаа  хайш  яйш
                дэвсээр, арай гэж агаар дээр тогтоод, ямар нэг том амьтан болж биеэ
                хувиргах  мэт,  хар,  хөх,  ногоон  өнгийн  утаагаар  өөрийгөө
                хүрээлүүлээд,


                “Энэ  бол  чиний  надад  өгсөн  зүйл,”  хэмээн  Иллидан  хашгирав.

                Чөтгөрийн  хоолой  нь  бүдүүрч,  бие  нь  зузаарахыг  харсан  Артасын
                биеэр  айдас  гүйх  шиг  болов.  Ад  чөтгөр  өөрийг  нь  тойрсон  тас  хар
                бүрхүүлтэй  болж,  гүн  харанхуй  царай  дахь  нүд  нь  хэрцгийгээр

                гялалзав. “Энэ бэлэг --энэ хүч. Энэ хүч чамайг зогсоох болно!”


                Артас  цээжний  гүнээс  муухай  орилон,  дахин  өвдөг  сөхрөн  уналаа.
                Халуу шатсан ногоон гал хуягыг нь нэвтлэж, махыг нь түлэв. Халуун
   358   359   360   361   362   363   364   365   366   367   368