Page 360 - Артас Лич хаан
P. 360
Бараан дүрстэй тэр амьтан аажуухан эргэж харав. Тархинаас нь
ургасан аварга том хоёр эвэр титэм мэт харагдав. Тэр этгээд уруулаа
мушийлган хариу инээмсэглэв. Тэрээр хоёр нүдээ тас хар уранхай
боолтоор боосон байх агаад нүднийх нь оронд хоёр ногоон цэг
гэрэлтэж,
“Сайн уу, Артас.” гэсэн,
Гүнзгий бөгөөд муу ёрын хоолой сонстов. Түүний хоолой нь
өөрчлөгдсөн боловч калдорейн бие нь ихэнхдээ хэвээр байв. Үй олон
шивээс, сорви болсон цонхигор, бүдэг хөх өнгийн бие нь мөн байна.
Харин хөл, далавч, эвэр… энэ бүхнийг харсан Артас юу болсныг тэр
даруй ухаарав. Иймээс л Иллидан ийм их хүчтэй болсон байна.
“Чи урьдынхаас өөр харагдаж байна, Иллидан. Гул’даны Гавал чамд
тус болоогүй бололтой.” гэхэд,
Иллидан эвэртэй толгойгоо арагш чулуудаж, гүн харанхуй баргил
инээдээр хүржигнэтэл инээж, “Харин ч эсрэгээрээ, би хэзээ ч ийм
хүчирхэг байж үзсэнгүй. Яагаад ч юм, ийм болсондоо би чамд
талархах хэрэгтэй байх, Артас.”
“Тэгвэл замаас минь холдож талархаж байгаагаа илэрхийл,” гэсэн
Артасын хүйтэн цэвдэг хоолой гэнэт цуурайтав. Түүний энэ үгэнд
ямар ч наргиа байсангүй. “Мөсөн Оргил минийх, чөтгөрөө. Холдож
үз. Эндээс яваад хэзээ ч бүү эргэж ир. Хэрвээ эргэж ирвэл, би хүлээж
байх болно.”
“Жаал минь, бид аль аль нь өөрсдийн гэсэн эзэнтэй. Миний эзэн
Мөсөн Оргилыг сөнөөхийг шаардаж байна. Бид яг адилхан байдалд
ороод байгааг би мэдэж байна,” хэмээн Иллидан хариулаад, урьд нь
нэг удаа Артастай тулалдсан хар гадартай сарны илдээ өргөлөө. Хурц
хар хумстай хүчирхэг гараар зэвсэгнийхээ голоос атгаж, маш эвлэгхэн
бөгөөд сурцтай эргүүлж, өөрөө ч бас дороо эргэлдэв. Түүний
шалмаг хөдөлгөөнийг харсан Артас өөртөө итгэлгүйгээр духныхаа
үрчлээг атиралдуулан чичигнэв. Тэр саяхан Каел’тастай тулалдаж
дууссан, тэр муу хулчгар элф яг тулааныг дуусгах мөчид телепортлон