Page 354 - Артас Лич хаан
P. 354

төрхтэй агаад нүд нь Артасыг цоо ширтэнэ. Түүний эргэн тойрон ид
                шид шажигнаж,


                “Чи үүнээс цааш явахгүй ээ, муу яргачин.”



                Артас нүднийхээ эргэн тойрны булчинг татвагануулав. Силванас ч бас
                түүнд  нэг  удаа  ингэж  хэлж  байсан.  Тэрээр  үл  ялиг  басамжилсан
                аястай  инээмсэглээд,  нэгэн  цагт  аугаа  их  хүч  чадал  бас  мэдлэгээрээ
                залуу  хун  тайжийг  айлгадаг  байсан  элфийн  хун  тайж  руу  духаараа
                харав. Тэрээр Артас Жэйна хоёрыг үнсэлцэж байхыг харж балмагдсан

                тэр  үеийн  Каелыг  өөрийн  эрхгүй  эргэн  дурсав.  Тэр  цагт  жаал  хүү
                байсан Артас түүнийг хүчирхэг, бүр бүхнээс илүү хүчирхэг шидтэн
                гэж  боддог  байсан.  Тиймээ,  тэр  үед  бол  Каел  Артасаас  илүү  байсан
                байх.



                Артас одоо жаал хүү байхаа больсон.


                “Сүүлд  таарахад  хулчгар  зан  гаргаж  зугтаачихаад,  одоо  зоригтой
                царайлж байгаа чинь гайхалтай юм, Каел. Жэйнаг чамаас хулгайлсанд
                битгий гутар. Чи түүнийг мартаж, өөрийгөө хичээх хэрэгтэй. Эцэст
                нь гэж хэлэхэд, зугааг чинь гаргах юм энэ ертөнц дээр хангалттай их
                байгаа.  Өө  байзаарай….  үгүй  ээ  байхгүй  ч  юм  уу.”  гэж  ёгтлон  хор

                шарыг нь малтвал,


                “Там  руугаа  тонил  чи,  Артас  Менетил,”  хэмээн  Каел’тас
                доромжлуулсандаа уурсан дагжив. “Миний хайрлаж ирсэн бүхнийг чи
                хөнөөсөн. Өш хонзонгоос өөр юу ч надад үлдсэнгүй.”


                Тэрээр  дахин  уурсаж  цаг  гарздсангүй,  харин  ямар  нэг  шившлэг

                шившиж  саваагаа  өргөв.  Савааных  нь  үзүүр  дээрх  болор  бөмбөлөг
                тод  гэрэл  цацруулан,  гар  дээр  нь  галт  бөмбөлөг  гарч  ирэв.  Ганц
                хормын  дотор,  галт  бөмбөлөгийг  Артасын  зүг  нүүлгэв.  Араас  нь
                мөсөн  хэлтэрхийнүүд  үхлийн  хүлэг  баатар  дээрээс  мөндөрлөв.
                Каел’тас  ид  шидэд  бүрэн  нэвтэрсэн  гарамгай  шидтэн  байлаа,  тэрээр

                Артасын  тулалдсан  хэнээс  ч  илүү  хурдтай  байв.  Артас  давалгаалсан
                галт  бөмбөлөгийг  арай  л  гэж  Фростмурнаар  амжиж  хаав.  Мөсөн
                хэлтэрхийнүүд харин амархан байлаа. Тэрээр шившлэгт аварга илдээ
   349   350   351   352   353   354   355   356   357   358   359