Page 351 - Артас Лич хаан
P. 351
“Амсхийх цаг алга, үхлийн хүлэг баатар. Лич Хаанд бидний тусламж
хэрэгтэй. Бид түүн дээр даруй очих ёстой.”
Артас нууцлаг крипт лордыг гүйлгэн харав. Аварга цохны хоолойноос
учир битүүлэг өнгө тодрохыг анзаарч --тэр надад дургүйлхэж байна
уу? хэмээн бодов. Ануб’арак Лич Хаанд зүтгэх ёстой болохоор л
зүтгэдэг юм уу? Хэрэв тэр чаддаг бол Лич Хаанаас нүүр буруулах
болов уу --хамгийн сонирхолтой нь тэр Артасаас урвах болов уу?
Лич Хааны хүчин мөхөсдөж байгаа --үүнтэй зэрэгцээд Артасынх ч
бас. Хэрэв тэд одоогийнхоосоо илүү хүчгүй болвол…
Үхлийн хүлэг баатар арагш буцаж буй крипт лордын барааг хараад,
гүнзгий амьсгаа аваад араас нь дагав. Зузаан цас, улимал салхийг
сөрсөөр тэр хэр удаан аялснаа мэдэхээ болив. Энэ зуур тэр нэг удаа
мориноосоо бараг унах шахав, тэр ийм болтлоо тэнхэл алдсан байлаа.
Ингэтлээ доройтсондоо айдас төрөх мэт болж, биеэ цэхлэн морин
дээрээ цомцойв. Тэр одоо алдаа гаргаж болохгүй ээ.
Нэгэн жижиг нуруу өөд мацаж гараад, хөндийн дунд байрлах мөсөн
оргил болон өөрийг нь ирэхийг хүлээж буй дайсны армийг олж
харлаа. Өөртэй нь болон Лич Хаантай дайтахаар цугласан олныг
хараад сэтгэл нь сэргэх мэт болж, тулааны онгод нь оров. Ануб’арак
өөрийн тэсвэр хатуужилтай дайчдаа аруураа жагсааж, тулаанд бэлэн
болгов. Оргилоос улам доошлуулан ажиглавал, өөр бусад амьтад
овоорон харагдав. Тэрээр тэднийг хэн нь хэн гэж ялгахад хэт хол зайнд
байсан ч тэдний хэн болохыг мэдэв. Түүний харц дээш, оргил өөд
чиглэж, амьсгаагаа түгжив.
Мөсөн Оргилийн гүнд Лич Хаан байгаа. Мөсөн гянданд хоригдсон
байгаа, Артас түүнийг зүүдэндээ харсан. Нерубианчуудын нэг
цэргийн байрлал илтгэхээр Ануб’арак Артас хоёр руу ойртон ирэхэд,
Лич Хааны хоолой тархинд нь дахин хадаж,
“Чи яг цагтаа ирлээ. Иллиданы хүч оргилын бэлээр байрлалаа эзлэсэн
байгаа --” гэхэд,