Page 347 - Артас Лич хаан
P. 347
удалгүй тэнгисээс тасрав. Харанхуй бүүдгэр тэнгэрт наран хэвийж,
тэнгэрийн хаяанд ирлээ. Урт удаан шөнө ч айлчлан ирэв. Урагшлах
зам зуур, Артас модны мөчир, саваа, ер нь олдож болох, шатааж болох
бүхнийг олуулахаар дайчдаа илгээв. Аюул занал ихтэй газар доорх
хаант улсыг туулахын тулд тэдэнд олон бамбар хэрэгтэй.
Хэдэн цаг маш удаан урагшилсны эцэст Артас нэг зүйлийг мэдэв.
Ануб’аракын хазгай муруй хэлсэн үгсийг эс тооцвол, тэд цагтаа
амжиж Лич Хаанд хүрч чадахгүй нь. Үхэгсэд үнэндээ хүйтнийг
мэдрэхгүй боловч сөршгүй салхи, давашгүй цасан хунгар тэднийг
удаашруулж байв. Гэсэн ч тэр эцэстээ өөрийгөө зөвтгөх гэсэн сэтгэл
нь түүнийг давхар давхар яаруулж байлаа. Лич Хаан түүнийг олсон,
түүнийг одоогийнх шиг болгосон. Аугаа их хүчийг түүнд хүртээсэн.
Артас үүнийг мэдэх болохоор үнэлэх боловч Лич Хаанд эргэж төлөх
өр нь үнэнч зангаас нь илүү гарах өөр юу ч биш болох цаг ойртоод
байна. Хэрэв энэ аугаа хүчтэн хороогдвол, Артас дараагийнх нь болох
нь гарцаагүй, гэсэн тэр нэг удаа Утерт хэлж байсан шигээ мөнхөд
амьдрахыг хүсч байлаа.
Эцэст нь, тэд нэгэн том хаалганд тулж ирлээ. Мөс цасанд битүү
хучигдсан тул Артас хаалгуудыг тэр даруй таньсангүй хэдий ч
Ануб’арак гэнэт зогсож, хойд хөл дээрээ босч, найман хөлнийхөө
зузаан хоёр хөлийг дэлгэж, урьд нь юу байгааг зааж өгөв.
Гар хадуур мэт эсвэл шавьжны хөл мэт тахир чулуунууд дээш цухуйж,
үзүүрүүд нь өөр хоорондоо нийлж, нэгэн төрлийн тэмдэгт хонгилын
үүд болж харагдав. Хаалгууд өмнө нь гарч ирж буйг Артас харлаа.
Хаалгануудын дээр аварга аалзны дүрсийг сийлжээ. Артас жигшин
уруулаа ярвайлгаснаа Стормвиндын хаа сайгүй тохиолддог
хөшөөнүүдийг бодов. Ер нь ямар ялгаатай юм? Мөсөн уулын голд
хүрэх “хонгилын” хаалга л байна. Ганц хором, ердөө л ганц хором,
Артас дуугүйгээр Ануб’аракын лужир том биеийг хараад, аалзнуудыг
болон цохнуудыг бодоод, өөрийгөө зөв зүйл хийж байгаа эсэхээ
гайхав.