Page 343 - Артас Лич хаан
P. 343
“Хун Тайж Каел’тас,” хэмээн инээд алдан хэлэв. Гоёмсог элф түүнээс
хэдхэн алхмын цаана зогсоод, түүний саяхан телепортлож ирсэн
шившлэгийн туяа нь хүртэл арилж амжаагүй байв. Цаглашгүй мэт тэр
элф Артасын санаж байгаагаар яг л хэвээрээ байгаа мэт харагдлаа.
Үгүй ээ, үгүй, яг ч тийм биш. Эрдэм мэдлэгээр цацарч байдаг гүн
цэнхэр нүд нь арай гэж барьж буй уур хилэнгээр гэрэлтэнэ. Хамгийн
сүүлд түүнтэй таарахдаа харсан халуу шатсан түр зуурын уур хилэн
бус, харин хүйтэн, гүнзгий шингэсэн уур хилэн. Тэрээр Кирин Торын
ягаан болон хөх өнгийн нөмрөг өмсөхөө больжээ, харин өөрийн ард
олны уламжлалт тод улаан туяатай өмсгөлийг өмссөн байв.
“Артас Менетил.” хэмээн нэрийг нь бүтэн боловч цол хэргэмийг нь
орхигдуулан хэлэв. Тэр түүний цол хэргэмийг үл тоомсорлож буй нь
илт байв. Артас өөрийгөө хэн гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх
бөгөөд тун удахгүй үүнийг нь энэ хэт гоёмсог хун тайжхан ч бас
мэдэх болно. “Чиний нэрийг бодохоор нулиммаар санагдах юм, даанч
нулимах ч гоёдоно.” хэмээн егүүтгэхэд,
“Аанх, Каел,” хэмээн Артас шүдээ ярзайлган инээгээд, “Чиний
доромжлох чинь хүртэл төвөггүй ойлгогдох юм. Чи огт
өөрчлөгдөөгүй байгаа нь зугаатай юм, хэнд ч хэрэггүй хэвээрээ.
Эндээс нэг асуух юм гарч ирж байна шүү. Чи яагаад тэр үед
Куэл’Таласт байгаагүй юм? Нил Цэцгийн Шилтгээндээ айх аюулгүй
тухлан суугаад өөрийн өмнөөс бусдыг үхүүлж байх сайхан байв уу?
Чамайг удаан тухлаж чадахгүй гэхээс айх юм.”
Каел’тас шүдээ хавиран, нүдээ онийлгоод, “Тэр чинээгээр чинь би
чамд хариуг чинь өгнө дөө. Би тэнд байх ёстой байсан юм. Харин би
Скоржтой --ард олноо зүхэн байж бий болгосон чиний Скоржтой
тулалдаж буй хүмүүст туслаж байсан юм. Чи хүн ардаа хайхрадаггүй
байж магадгүй, харин би бол хайхрадаг юм. Би хүмүүст тусалсандаа,
тэдэнд найдсандаа хамаг байдгаа алдсан. Одоо би зөвхөн элфүүдийг
өмгөөлнө. Цусан гаралтай син’дорейчуудын төлөө би зүтгэнэ. Артас,
чи төлөөсөө төлнө өө. Чи хийсэн бузар үйлийнхээ үрд тохирсон
шангаа авна!” хэмээн зүхэж хэлэхэд,