Page 338 - Артас Лич хаан
P. 338
Хорин гуравдугаар бүлэг
Нортренд. Энд эргэн ирэхэд удаан санасан гэртээ ирж буй мэт сонин
бөгөөд өег сэтгэгдэл төрж байлаа. Алсад харагдах Нортрендын
эргийг хараад, Жэйна Утер хоёроос урваад мөн аргагүйн эрхээр
Стратголмд үйлдсэн их яргалалаас болж сэтгэл дүүрэн шархтай анх
удаа энд ирэж байснаа дурсав. Энэ бүхэн урьд насанд нь болсон мэт
тэр цагаас хойш хэт их зүйл болж өөрчлөгджээ. Тэр үед хүн ардыг нь
амьд үхдэл болгосон ад чөтгөрийн лордыг хөнөөх үзэн ядалтаар
залуу хун тайж сэтгэлээ хурцлаж ирсэн. Харин энэ удаа тэр эдгээр
амьд үхдлүүдийг өөрөө удирддаг болоод мөн Кел’Тузадтай
холбоотон болоод ирлээ.
Хачин юм шүү, хувь заяаны эргэлт гэж.
Тэрээр анхны удаа шиг хүйтнийг мэдэрсэнгүй. Түүнийг үнэнчээр
дагасан дайчид ч мөн адил хүйтнээс халширахаа больжээ, магадгүй
хэт их аллага, яргалалын эцэст энэ мэт зүйл тэдэнд нөлөөлөхөө
больсон биз. Гашуудан гомдол эрэх мэт хүйтнээр улих умардын
салхинд зөвхөн некромансерууд л бие биеийн илчийг даган
бөөгнөрөх ба тэднийг эрэгт хүрч, зангуугаа буулгахад залхуутайгаар
цас унаж эхлэв.
Артас жижиг сэлүүрт завинаас шалавхийлэн үсэрч буугаад эрэг дээр
гарав. Тэр энэ нутгийн хүйтнийг мэдрэхгүй боловч хүч тамираа
алдаж, сульдсан болохоор бие нь тавгүй хэвээр л байлаа. Артас эрэг
дээр бууж, газарт хөл тавьмагц түүнийг мэдэрлээ --Лич Хааныг.
Шившлэгт илднийх нь шившлэгүүд үл ялиг гэрэлтсэн хэдий ч Лич
Хаан Фростмурнаар дамжуулж түүнтэй ярьсангүй. Гэсэн ч Артас энд
түүний байгааг урьд урьдынхаас илүү хүчтэй мэдрэв. Гэнэт дотор нь
хачин болж, ямар нэг заналхийлэл түүнийг нөмрөх авах мэт санагдав.
Тэрээр эрэг дээр өөрийг нь дагаж ирсэн гаулууд, сүнснүүд, сүүдрүүд,
абоминэшн мөн некромансуруудад хандаж, “Бу шуул, яаравчлах
хэрэгтэй,” хэмээн хашгираад, “Энд ямар нэг юм Лич Хааныг
заналхийлж байна. Бид Мөсөн Оргилд нэн даруй хүрэх хэрэгтэй.”