Page 333 - Артас Лич хаан
P. 333

улайсан нүд нь уусаж, үзэгдэхгүй болов. Хатагтай нь явсан болохоор,
                Силванасын  захиргаанд  байсан  бусад  банший  нар  ч  мөн  алга  болов.

                Кел’Тузад Артасын хажууд яаравчлан ирээд,


                “Тэр  таныг  гэмтээсэн  үү,  эзэнтэн  минь?”  Тархиных  нь  манараа
                арилсан хэдий ч Артас уруулаа хөдөлгөх ч тэнхэл байсангүй, дэмий л
                Кел’Тузадыг  ширтэв.  Ясархаг  гараар  мөрөн  дэхь  сумыг  маш
                эвлэгхэнээр  ороон  атгаж,  чангаав.  Сумыг  суга  татан,  арагш  гэдийн
                шаналалтайгаар  дуу  тавив.  Улаан  цус  нь  өтгөн  хар  шингэнтэй

                холилдон урсахыг Кел’Тузад маш няхуур ажиглав.


                “Сумны  нөлөөлөл  удалгүй  арилна.  Хор  нь  зөвхөн  таныг
                хөдөлгөөнгүй болгох зориулалттай байж.”


                Мэдээж,  хэмээн  Артас  бодоод,  үгүйсэн  бол  Силванаст  чинжаалын

                хэрэг  юу  байхав.  Бие  нь  тавирч,  сэтгэл  тайтгарсан  нь  түүнийг  улам
                сульдаав. Тэр сая үхэлтэйгээ тун --тун ойртож үзлээ. Хэрэв үнэнч лич
                цагаа  олж  ирээгүй  бол  элф  бүсгүй  түүний  амийг  гарцаагүй  авах
                байлаа. Тэрээр ярихыг хичээн, арай гэж, “Би --чи намайг аварлаа.” гэж
                хэлэв.


                Kел’Тузад  эвэртэй  толгойгоо  бөхийлгөн,  “Танд  туслаж  чадсандаа

                таатай байна, хаантан минь. Гэхдээ та энэ газраас хөдөлж Нортренд
                рүү даруй явах хэрэгтэй. Таны аялалын бүх бэлтгэлийг базаасан. Та
                надад юу гэж тушаахсан бол?”


                Кел’Тузадын зөв байлаа. Дөнгөж одоо л Артас бие нь бүлээцэн амь
                орж буй мэт санагдсан ч зовлогоо хөдөлгөж дийлэхгүй л байлаа.



                “Би Лич Хааныг түргэн олох хэрэгтэй байна. Их удвал… цаашид юу
                болохыг бас би эргэж ирэх эсэхээ ч мэдэхгүй байна, гэсэн ч чи миний
                өмнөөс  энэ  нутгийг  харж  хандаж  байхыг  хүсч  байна.  Миний  эрх
                мэдлийг тогтоож хар.”


                Лич  түүнд  үнэнч  хийгээд  дасал  болсон  хэдий  ч  энэ  бүхэнд  нь  бус
                харин аливааг хатуу зарчмаар хийдэгт нь тэр личд итгэдэг. Кел’Тузад

                бол  тэр  хоёрын  хоёулаа  зүтгэдэг  харанхуйн  эзэнд  богтлогдсон  үхдэл
   328   329   330   331   332   333   334   335   336   337   338