Page 332 - Артас Лич хаан
P. 332

“Үгүй  шүү.  Би  чамаас  их  зүйл  сурсаан,  Артас  Менетил.  Дайсандаа
                хэрхэн өршөөл үзүүлдэгийн яруу сайхныг бас дайснаа тарчлаах ямар

                зугаатай  байдгыг  би  чамаас  сурсан.  Тэгэхээр,  сургагч  багш  минь,
                хичээлээ  хэрхэн  сайн  сурснаа  танд  харуулах  болно.  Чи  над  шиг
                тарчлах ёстой. Миний сумны ачаар, чи зугтааж чадахгүй ээ.”


                Түүний хэлсэнчлэн Артас нүднээсээ бусдыг хөдөлгөж ч чадахгүй тул
                түүний  чинжаал  хутгаа  далайхыг  дэмий  л  ширтэнэ.  “Тамд  миний
                мэндийг  хүргээрэй,  муу  зулбасага.”  хэмээн  Силванас  хорсолтойгоор

                хэлэв.


                Үгүй  ээ.  Ингэж  биш  --ийм  ямар  ч  арчаагүй,  хөдөлж  ч  чадалгүй
                байсаар үхмээргүй байна...Жэйна.


                Силванас  гэнэт  арагш  гишгэж,  гар  нь  мушгиран,  ямар  нэгэн  далдын
                хүчээр  хутга  атгасан  нарийн  хөх  цэнхэр  хуруунууд  нь  дэлгэгдэв.

                Алмайрч, балмагдсан төрх царайд нь тодорч, амаа ангайсан харагдана.
                Артасын зүрх хүчтэй цохилж, урьд нь түүнд тусласан жаахан сүүдэр
                өмнө нь гарч ирээд, эзэн хаанаа аварсандаа баяртайгаар инээмсэглэв.


                “Хойшоо,  эзнээ  танихгүй  мулгуу  амьтад!  Та  өнөөдөр  үхэхгүй  ээ,
                хаантан минь!”


                Kел’Тузад! Тэрээр амласнаараа урвагч баншийгийн хуурч авчирсан энэ

                газраас  Артасыг  олохоор  амжиж  ирсэн  байлаа.  Бас  тэр  ганцаараа
                ирээгүй байлаа. Түүний хамтаар ирсэн арав хориод дайчид Силванас
                руу бас түүний банший нар руу нэгэн зэрэг довтлов. Артасын дотор
                итгэл төрсөн хэдий ч тэр тархи нь манарсан, хөдөлж чадахгүй хэвээр

                л байлаа. Эргэн тойронд нь болж буй тулааныг ажиглан, хэсэг хормын
                дараа Силванасын хүчинд автан ухрахыг харав.


                Тэрээр  улаанаараа  эргэлдсэн  гэрэлт  нүдээр  Артас  руу  дахин  эргэж
                хараад,  “Ингээд  дуусахгүй  ээ,  Артас!  Би  чамайг  хөнөөхөөс  нааш
                хэзээ ч зогсохгүй!”


                Артас  сүүдэрт  уусан  алга  болох  түүний  дүрийг  ажигласаар  хоцров.

                Тэрээр яг л элфүүдийн адил биеэ сүүдэрт уусган, хамгийн сүүлд час
   327   328   329   330   331   332   333   334   335   336   337