Page 327 - Артас Лич хаан
P. 327

жигшмээр байлаа. Ялзарч муудсан өт, авгалдайн сүрэг мэт язагналдан,
                шавалдана.  Хэн  тэднийг  удирдаж  байгаа  нь  хамаагүй,  тэд  зүгээр  л

                улайрч, галзуурсан байлаа. Үл ялиг сүүмгэр гэрэл нүдэнд нь бүртийж,
                урьд насандаа буюу хүн төрөлдөө нас бие нь дөнгөж гүйцсэн жаахан
                охин  байсан  нэгэн  ганцаардмал  сүнс  тулалдагч  талуудын  захад  аль
                талд нь орохоо мэдэхгүй ичимхийрэн, эргэлзэн, эргэлдэж буй харагдав.

                Нэгэн  цагт  тэр  амьд  байсан.  Тэр  Артасын  гарт  эсвэл  түүний
                цэргүүдийн гарт хөнөөгдсөн нь илт. Юунд ч үл дийлдэх түүний гар
                хөлүүдийн нэг нь түүнийг хороосон. Гэсэн ч энэ жаахан сүнс амьдын
                ертөнцтэй  одоо  болтол  холбоо  мэт  ажиглагдав.  Ямар  хүн  байснаа

                санаж байгаа мэт санагдав. Артас үүнийг нь ашиглаж болох юм гэж
                бодов.  Тэгээд  тэрээр  дороо  эргэлдэх  биегүй  сүнс  рүү  гараа  сунгаж,
                өөрөөс гарах хамгийн эелдэг хоолойгоор,


                “Бяцхан  сүүдэр  минь,  чиний  тусламж  надад  хэрэгтэй  байна,”
                хэмээгээд  зуурсан  хоолойгоо  дахин  засаад,  “Чи  надад  туслах  уу?”
                гэхэд,



                Хар  сүнсний  царай  нь  гэрэлтэж,  дэргэд  нь  хийсч  ирээд,  “Би  зөвхөн
                танд л зүтгэнэ, Хаан Артас,” гэж хэлэхэд хоолой нь хөндий цуурайтах
                хэдий  ч  эелдэг  зөөлөн  өнгөтэй  хэвээр  сонсогдов.  Артас  өөрийгөө
                хүчлэн  байж  түүний  өөдөөс  хариу  инээмсэглэв.  Энэ  ч  тун  амархан

                байлаа. Үхэгсдийг зүгээр нэг өмхий махан сэг болгосноос ийм болгох
                нь бас илүү давуу талтай юм.


                Тэр  цэвэр  сэтгэлийн  тэнхээгээр  өөр  олон  олон  сүнсүүдийг  дуудаж
                ирүүлэв.  Амьсгалах  тэнхээгээ  хүртэл  шавхан  тэднийг  дуудав.  Тэд  ч
                олноор  ирэв.  Хэн  хүчтэйд  нь  тэд  үйлчлэнэ.  Артас  хамаг  байдгаа

                шавхаж,  хүчтэй  архираад,  бүхнээ  золиослон  байж  олж  авсан  хувь
                заяагаа  хамгаалж,  замд  нь  хөндөлссөн  бүхэн  рүү  дайрав.  Үхэгсэд
                түүний талд орохын хэрээр, бас түүн рүү довтлох үхэгсэд ч нэмэгдэж

                байв.  Тэр  улам  сульдаж,  тэр  хэрээр  түүнийг  хамгаалах  цэргүүд  ч
                цөөрөв.  Түүний  бие  нь  чичигнэн,  амьсгаа  алдаж,  цуцаж  ядарсан
                гараар  Фростмурныг  ч  өргөх  тэнхэлгүй  болсноо  мэдрэв.  Газар
                доргилж,  эргэн  харвал  нүсэр  том  гурван  абоминэшн  хавийн  моддыг
                хуу татан түүн рүү ойртож ирэв.
   322   323   324   325   326   327   328   329   330   331   332