Page 326 - Артас Лич хаан
P. 326
тэр анх паладин болохдоо ам тангараг өргөсөн. Харин тэр
хамгаалаагүй --хөнөөсөн. Лич Хааны амласан хүч чадлын төлөө
өөрт байсан бүх зүйлээс урвасан. Тэр хүч нь одоо онгорхой шархнаас
олгодох цус мэт түүнээс шавхагдаж байна.
Аав…Жэйна…
Тэрээр өнгөрснийг дахин дурсахгүйг хичээв. Өнгөрсөн үе түүнийг
дэмий л сатааруулж, хурдыг нь сааруулах болно. Одоо түүнд зөвхөн
хурд, овжин ухаан л хэрэгтэй.
Нарийн хонгилууд араас нь хөөх үхэгсдийг хязгаарлаж, Артас орсон
хаалга бүрээ түгжиж, чадахынхаа хэрээр дайснуудыг тогтоож байв.
Эцэст нь тэр өөрийн хувийн өрөөнд хүрч, зөвхөн дотроосоо
онгойдог нууц гарцанд тулж ирэв. Ийм гарц зөвхөн түүний, мөн эцэг
эх хоёрынх нь, бас Калиагийн өрөөний хананд байдаг бөгөөд үүнийг
тэднээс гадна зөвхөн Утер болон Хамба лам нар л мэддэг байв. Тэд
одоо бүгд үхсээн. Артас хананд өлгөөстэй жижиг хивсэнцэрийг хуу
татан, цаадах жижиг хаалгыг нээж гараад, хаалгаа саваад амиа
аврахаар цааш хурдлав. Цус алдаж, туйлдан, тамир тэнхээгүй болохын
хэрээр бүдэрч унасаар, дугуйрсан нарийн шатаар доош уруудав.
Шатны доорх нууц хаалга ордны гаднаас бол яг л хана мэт өнгөлөн
далдлалттай харагддаг аж. Артас гүнзгий амьсгаа аваад, хаалгыг цөм
тийрээд, цаана нь гарч унав. Гадаа Тирисфал Глэйдын гэрэл бүдэгхэн
бүүдийнэ. Тулааны дуу чимээ чихэнд нь хүрч, Артас өлийн хараад
амьсгаагаа түгжив. Гайхаж балмагдсан тэрээр нүдээ цавчин харсандаа
итгэж чадсангүй. Үхэгсэд… хоорондоо дайтаж байх юм.
Мэдээж --тэдний зарим нь одоо ч гэсэн түүний захиргаан доор байлаа.
Түүнд үнэнчээр зүтгэж байгаа цэргүүд байсаар байлаа--
Тэд бол зөвхөн түүний хэрэгсэл. Түүний зэвсэг. Харин түүний
хамгаалах ёстой ямар нэг юм биш ээ.
Тэрээр хүйтэн чулуу дэрлэн тэднийг тулааныг хэсэг ажиглав. Дайсных
нь удирдах нэг абоминэшн урдаа байсан амьтны урт чихтэй толгой
тасдан авч чулуудаж байв. Өөр хоорондоо тулалдах үхэгсдийг харах