Page 323 - Артас Лич хаан
P. 323

Хөлс нь чийхарсан чигээрээ тэнхээгээ шавхан арай гэж Ялагдашгүйн
                нуруун дээр мордоод Кел’Тузадтай уулзахаар хөдлөлөө.



                Лич урт салбагар нөмрөгөө намируулсаар доороо эргэлдэж, санаа нь
                зовж тавгүйтсэн царайгаар түүнийг угтав.


                “Өвчин тань улам хүндэрч байна уу?” хэмээн асуув.


                Артас эргэлзэв. Личэд бүрэн итгэж болох уу хэмээн өөрөөсөө асууна.
                Кел’Тузад түүнээс хүчийг нь булааж авах болов уу? Үгүй ээ, тийм юм
                болох учиргүй. Тэр түүнд итгэлээ. Өвгөн некромансер түүнийг хэзээ

                ч хуурч байгаагүй. Тэр зөвхөн Лич Хаан, Артас хоёрт л үргэлж үнэнч
                байсан.


                Хаан  Артас  толгой  дохив.  Tолгойгоо  дохиход  толгой  нь  даагдахгүй
                болсон мэт санагдав. “Тиймээ, Хүч минь шавхагдаж байгаа болохоор

                би  өөрийн  дайчдаа  арай  л  гэж  удирдаж  байна.  Намайг  хурдхан
                Нортрендэд  очихгүй  бол  бүх  зүйл  үгүй  болно  гэж  Лич  Хаан
                анхаарууллаа. Бид яаралтай замд гарах хэрэгтэй байна.” гээд,


                Дүрэлзэн  шатаж  байдаг  нүдний  ухархай  нь  гоожиж  хоосорсон  мэт
                харлаж, хүнхийгээд юу юунаас илүү санаа зовж буйг Кел’Тузад хараад
                мөн адилхан байдалд оров. “Мэдээж, Эрхэм Дээдэсээ. Та хаягдахгүй,

                хаягдах  ч  үгүй.  Таныг  бэлэн  болмогц  бид  хамтдаа  хөдлөнө  --”  гэж
                хэлмэгц,


                “Төлөвлөгөөнд өөрчлөлт орсоон, Хаан Артас. Та хаашаа ч явахгүй.”
                гэсэн баргил хоолой гарав.


                Түүний  хүч  сульдсан  болохоор  тэднийг  ойртон  ирснийг  Артас

                анзаараагүй  байлаа.  Өөрийг  нь  бүслэсэн  гурван  аварга  дредлордыг
                харж Артас санаанд оромгүйгээр балмагдав.


                “Алуурчид!”  хэмээн  Кел’Тузад  хашгираад,  “Энэ  урхи  байна!  Эзэн
                хаанаа энэ урвагчдаас хамгаал --” гэх даруйд,
   318   319   320   321   322   323   324   325   326   327   328