Page 318 - Артас Лич хаан
P. 318
царайдаа хүйтэн инээмсэглэл тодруулав…. …хий үзэгдлийн мэт
гарынх нь хуруунууд хэсэг зуур татвалзахаа больмогц ууртайгаар
нударгаа зангидав.
Силверфайн ойд хачин жигтэй нам гүм байлаа. Газрын энг бүрхсэн
царс моддын хурц оройгоор хөнгөн будан татаж, чийгтэй агаар
сэнгэнэнэ. Хэрэв Силванас амьд ахуй цагийнх нь шигээ мэдрэмжтэй
хэвээр байсан бол гишгэж буй газар нь зөөлөн, уян налархай байгааг
мэдрэх байсан; бас тэрээр мөнх ногоон ой хөвчийн чийглэг агаарыг
цээж дүүрэн амьсгалах байсан. Гэтэл тэр одоо юу ч мэдрэхгүй бас юу
ч үнэрлэхгүй байгаа. Тэрээр бие махбодьгүй амьтан агаар хөлөглөх
мэт газраас үл ялиг дээгүүр уулзалт болох газар руу яаравчлан гүйнэ.
Тэрээр энэ уулзалтанд туйлын их яарч байгаа учир эргэн тойрноо
анзаарах сөхөөгүй явна.
Артас түүнийг амжилттайгаар “үхүүлснийхээ” дараагаар,
үзэсгэлэнтэй, бардам, бас сэтгэлийн тэнхээтэй куэл’дорейн бүсгүйг
банший болгож бах таваа хангасан. Амьд цагтаа ой хамгаалагчдын
жанжин асан түүнийг өөрийнхөө үнэнч албат мэт өөрсдийнх нь
хүмүүсийн эсрэг байлдуулсан. Тэр тун удахгүй хэр үнэнч байснаа
түүнд харуулах болно. Дредлордуудын өмнөх яриаг сонссон Силванас
өөрийн банший нарын нэгийг илгээж, нууц уулзалт хийхийг
асуулгасанд,
Чөтгөрүүд түүний элчийг тааламжтайгаар хүлээн авч, өнөө оройн
уулзалтанд хүрэлцэн ирж, Баншийн Хатан Хаантай “тал талын
ашигтай нэгэн зүйлийг хэлэлцье.” хэмээн буцаажээ.
Силванас ойн гүнд бүдэг ногоон гэрэл олж хараад тэр зүгт хурдтай
гүйв. Тэд түүнийг хүлээнэ гэсэн газраа хүлээж байсан нь гарцаагүй --
гурван аварга чөтгөр түүн рүү эргэж хараад, сандарч байгаагаа нуух
мэт далавчаа дэвцгээв.
Балназзар яриаг эхлүүлэн, “Хатагтай Силванас, таныг ирсэнд бид
баяртай байна.”