Page 314 - Артас Лич хаан
P. 314

Үхлийнх  нь  төлөө  хэн  ч  гашуудаагүй  энэ  ад  чөтгөрийн  нэрийг  хэн
                нэгэн  дурьдахыг  дуулсан  Силванас  гэнэт  бодлоосоо  сатаарч,  орчин
                тойронд анхаарлаа хандуулав.



                “Лорд  Аркимондоос  сураг  сонсолгүй  хэдэн  сар  боллоо,”  хэмээн
                вампирудын  толгойлогч  Детерок  хэлээд,  тэвчээр  нь  барагдсан  мэт
                хөлөөр  газар  дэвсээд,  “Эдгээр  өмхий  үл  үхэгсдийг  харсаар  залхаж
                байна! Бид энд одоо болтол юугаа хийгээд байгаа юм?”


                Тэд нурсан балгас болсон хааны ордоны цэцэрлэгт хүрээлэнд тойрон
                зогсоно.  Энэ  цэцэрлэгт  хүрээлэнд  Артас  олон  жилийн  өмнө  тоглож

                өсөөд, хэдхэн сарын өмнө мөн энэ л цэцэрлэгээр дамжин орж ирээд,
                төрсөн  эцгээ  хороож,  ард  олноо  үхлээр  зүхчихээд  явж  одсон.
                Цэцэрлэгт  хүрээлэн  нь  одоо  үхдэл  болсон  оршин  суугчдын  адилаар

                өмхийрч дуусчээ.


                “Бид энэ газрыг харж байх даалгавартай, Детерок,” хэмээн Балназзар
                хэмээх чөтгөр хажуугаас нь аашлаад, “Бид эндээ байж, хэрэг гарсан
                цагт Скоржийг хөдөлгөх үүрэгтэй.” гэв.


                “Үнээн,”  хэмээн  гурав  дахь  чөтгөр  Вариматрас  хүржигнэв.  “Гэсэн  ч
                ийм удаж байхад бидэнд ямар нэг тушаал ирмээр юм.” гэв.


                Силванас  саяын  сонссон  зүйлдээ  арай  л  гэж  итгэв.  Тэрээр  ард  нь

                зогсох Кел’Тузад руу эргэж харав. Үхлийн хүлэг баатарт маш дуртай
                бөгөөд  дуулгавартайгаар  зүтгэдэг  энэ  ясан  хэдрэгийг  Силванас
                үхлийн хүлэг баатраас дутуугүй жигших боловч энэ зэвүүцлээ сайн
                нуудаг  байв.  “Легион  хэдэн  сарын  өмнө  ялагдсан.  Тэд  яагаад  огт

                мэдээгүй байдаг билээ?” хэмээн сониучирхан чимээгүйхэн асуув.


                “Хэлж  мэдэхгүй  юм,”  гэж  лич  хариулаад,  “Гэхдээ  тэд  удирдлагыг
                гартаа авсан байгаа цагт Скоржид л муу. Ямар нэг юм--” гэтэл,


                Энэ газар дуулдана гэж огт санаагүй нэгэн нүргэлсэн чимээ яриаг нь
                тасдав. Аварга хаалгыг балбаж, цөмлөн орж ирэх танил чимээ байлаа.

                Хоёр  үхдэл  хоёул  эргэж  харахад  чөтгөрүүд  ч  бас  уцаартайгаар
   309   310   311   312   313   314   315   316   317   318   319