Page 315 - Артас Лич хаан
P. 315
архираад, ойртон ирж буй ямар нэг түгшүүртэй амьтнаас сэргийлэх
мэт хоромхон зуур хар торон далавчаа сэвэв.
Силванасын улаанаар гэрэлтэж, сүүмийсэн нүдээ бага зэрэг онийлгон,
Артасаас өөр хэн ч энэ хаалгыг эвдэж чадахгүй дээ хэмээн бодов.
Түүний бодсончлон танил болсон үхлийн хүлэг морио цоройлгосоор
цэхэр хун тайж ороод ирлээ. Тэрээр ямар ч дуулгагүй агаад урт цагаан
үсээ цонхигор нүүрнийхээ урдуур сул унжуулан, Силванасын харахаас
үзэн яддаг нөгөө нүүр дүүрэн, өөртөө баясалтай боловч зэвүүн
инээдээр инээмсэглэв. Силванас бодьгүй гараа атгаж, нударга
зангидахыг хичээсэн ч Артасын далд шившлэгээр бүх хурууных нь
шөрмөс татахыг мэдэрч, дахин биеэ барив.
Артасын хоолой урамтай сайхнаар цуурайтаж, “Амрыг эрье,
дредлордуудаа,” хэмээн мэндчилэв. Дредлордууд түүний ичгүүр
сонжуургүй занг жигшиж буй нь илт байлаа. “Эзгүй хойгуур минь
хаант улсыг минь харж хандаж байсанд та нарт талархах хэрэгтэй
байх. Гэсэн ч та нарын хэрэг цаашдаа байхгүй боллоо.” гэхэд,
Хэсэг зуур тэд түүнийг ширтээд, эцэст нь Балназзар хариу хэлэх зориг
орж, “Энэ газар биднийх. Скорж Легионд харьяалагддаг!” гэв.
Аах, тийм байх нь, гэсэн бодол Силванасын толгойд орж ирэв.
Артас улам баясалтайгаар маасайж, хоолойд нь хүртэл хөх инээд
тодорч, “Тийм байхаа больсоон, чөтгөр минь. Танай эзэд аль хэдийн
ялагдсан. Легион мөхсөн. Одоо та нарын үхэл л дутуу байна.” гээд,
Инээд алдсан хэвээр Фростмурнаа далайв. Илдний ирэн дээрх
шившлэгүүд нь тодорч, дуулах мэт болов. Артас цулбуураа атгаж, ясан
хүлгээр бөөгнөрсөн гурван чөтгөр рүү довтолгон оров.
“Ингээд дуусахгүй шүү, хүн гуай!” хэмээн Детерок өдсөн
маягтайгаар бархирав. Дредлордууд түүний ясан хүлгээс илүү хурдан
байлаа --хоосон агаар хий цавчсан Фростмурн бухимдлын дуугаа
тавиад бүдгэрэв. Чөтгөрүүд Артасыг хүрэхээс өмнө орон зайн хаалга
үүсгэж, аюулгүй газар руу алга болов. Артас тэднийг алдсандаа