Page 320 - Артас Лич хаан
P. 320

“Легион  ялагдсан  байж  магадгүй,  гэхдээ  бид  бол  натрезим.  Бид
                хүмүүсийг  дээш  нь  гаргахыг  хэзээ  ч  хүлээн  зөвшөөрөхгүй.”  гээд

                хэсэг  зуур  завсарлаж,  цугласан  бүхнийг  харцаараа  тойруулаад,
                “Артасыг хөнөөх хэрэгтэй!” гээд,


                Гэрэлтсэн  ногоон  нүдээр  Силванасыг  цоо  ширтэв.  “Чи  биднийг
                ажиглаж  байсан  шиг  бид  ч  бас  чамайг  ажиглаж  байлаа,  бяцхан  сүнс
                минь, Лич Кел’Тузад хэт үнэнч болохоор эзнээсээ урвахгүй нь мэдээж.

                Артас тэр хоёр бие биенээ хэзээ ч орхихгүйгээр “хайрладаг ” юм шиг
                санагдсан.”  гэж  хэлээд,  хөх  саарал  уруулаа  хазлаж,  аюултайгаар
                инээмсэглэв. “Харин чи бол өөр хэрэг … нөгөөтэйгүүр…” гэхэд,


                Түүний юуг тойруулан хэлж буйг ойлгож буй Силванас “Түүнийг үзэн

                ядаж байна.” хэмээн өгүүлбрийг нь гүйцээв. Тэрээр биеэ сайн барьж
                байсан  хэдий  ч  сэтгэлийг  шатааж,  шархлуулж  буй  цорын  ганц
                гарцаагүй үнэнээс нуугдахын аргагүй байлаа. “Бид энэ тал дээр санал
                нэг  байна,  дредлордуудаа.  Түүнээс  өш  хонзонгоо  авах  хувийн
                шалтгаан  надад  бий.  Артас  миний  ард  олныг  хөнөөж,  намайг  ийм

                үзэшгүй… мангасанцар болгосон.” гээд Артасыг болон тэр өөрийг нь
                ямар болгосныг бодохоос жигшин зэвүүцэж, хэсэг зуур хоолойноос нь
                үг ч гарсангүй. Дредлордууд түүнийг юу хэлэх нь вэ хэмээн тэвчиж

                ядан хүлээх ч наанаа бардам царай гаргана.


                Тэд түүнийг ашиглаж болох юм гэж боджээ. Тэд буруу бодсон байж ч
                болно.


                “Та нарын сэдсэн зүйлд би оролцож болох л юм, гэхдээ цохилтыг би
                өөрийнхөөрөө  өгөх  болно.”  гэв.  Силванас  тэдэнтэй  хамтрахыг
                хүссэн  хэдий  ч  түүнээр  тохуурхах  хэрэггүй  гэдгийг  тэдэнд  бас

                ойлгуулав. “Би нэг дарангуйлагчийг нөгөөгөөр солихгүй ээ. Хэрэв та
                нар миний туслалцааг эрж байгаа бол надад цаашдаа тушаах хэрэггүй
                ээ.”


                Детерок  инээд  алдаж,  “Тэгвэл  бүгдээрээ  хамтдаа  үхлийн  хүлэг

                баатрыг хөнөөе.” гэхэд,
   315   316   317   318   319   320   321   322   323   324   325