Page 325 - Артас Лич хаан
P. 325

бол хэний ч үгэнд орох улс гэдгийг тэр мэдэж байлаа. Гэсэн ч… энэ
                явдал сэтгэлийг нь шархлуулав. Тэр тэднийг бий болгосон….


                Артас  баруун  зүүнгүй  савсаар  улам  л  сульдаж,  гэдэс  рүү  нь  орох

                шулуун цохилтыг ч хааж чадахгүй болсон байв. Мохсон илд дуулгыг
                нь  цохиж  хангинахад  гаулууд  түүний  хамгаалалтыг  сэтлэснийг  сая
                анзаарав.  Удаа  дараалан  энд  тэндээ  цохиулсан  ч  тэр  ноцтой  гэмтэл
                авсангүй.


                “Хаантаан, тэд маш олуулаа байна!” гэх булшин доороос дуулдах мэт
                нэгэн  хоолой  гарсан  нь  Кел’Тузад  байлаа.  “Зугтаа  --хотоос  гар!  Би

                эндээс гарах замаа олно, тэгээд тантай ойд уулзая. Энэ л таны боломж,
                эзэнтэн  минь!”  хэмээн  өөрт  нь  сэтгэл  түгшсэн  үнэнч  Кел’Тузадын
                хоолойг сонссон Артас санаандгүй нулимс цийлэгнүүлэв.


                Личийн зөв гэдгийг тэр мэдэж байлаа. Артас муухай архираад нүсэр

                том биеэ дааж ядан мориноосоо буув. Түүнийг гараа нэг дохиход араг
                ясан  хүлэг  Ялагдашгүй  нь  араг  ясан  биш  харин  сүнсэн  хүлэг  морь
                болж хувираад алга болов. Тэр аюулгүй газарт хүрсэн хойноо морио
                дахин  гаргаж  ирнэ.  Дайсан  хэт  олуулаа  болохоор  тэднийг  хороох,
                шархдуулах  гэж  оролдолгүйгээр  зөвхөн  өөртөө  зам  гаргахын  тулд

                хоёр гараар атгасан Фростмурн эргүүлсээр урагш довтлов.


                Гарах  хаалгуудыг  түгжсэн  байлаа,  гэсэн  ч  хүүхэд  ахуй  цагаасаа
                хүчирхэг баатар болж эрийн цээнд хүрэх хүртлээ нэвт шувт явж өссөн
                энэ ордоныг тэр маш сайн мэднэ. Бүх л хаалга, хана, нууц гарцуудыг

                гарын  алга  шигээ  мэдэж  байгаа  тул  тэр  хаалга  руу  биш  ордоны  гүн
                рүү  дотогшлов.  Хаалганд  хүрсэн  ч  одоогоор  түүнд  өргөж  дийлэх
                тэнхэл ч алга. Үхэгсэд араас дагана. Тэрээр хааны бүлийн гишүүдийн
                хувийн  өргөө  рүү  очдог  ордоны  арын  корридороор  өнгөрөв.  Нэгэн
                цагт тэр энэ корридорт Жэйнатай алгаа нийлүүлэн, хуруугаа зөрүүлэн

                бие  биеийн  алгыг  чангаар  атган  зогсдог  байснаа  санав.  Толгойд  нь
                олон бодол эргэлдэж, өөрийн мэдэлгүй бүдэрч уналаа.


                Яаж  ийм  юм  болов  оо  --нэгэн  цагт  түүнийх  байсан  энэ  ордны
                хонгилуудаар,  өөрт  байсан  бүхнийг  хөнөөгөөд  амь  тэмцэн  зугтааж

                явах юм. Ордон, гэр бүл, албат иргэд, энэ бүхнийг хамгаална аа гэж
   320   321   322   323   324   325   326   327   328   329   330