Page 330 - Артас Лич хаан
P. 330

хөх,  цагаан  өнгөөр  солигдлоо.  Лич  Хааны  дуу  хоолой  тархинд  нь
                хадаж, Артас ёололгүй тэвчив.



                “Чамайг хуурсан байна! Миний дэргэд түргэн ир! Дуулгавартай бай!”
                гэсээр Лич Хааны дотор зурам ширүүн хоолой бүдгэрэв.


                “Энд…юу  болоод  байна  аа?”  хэмээн  Артас  шүдээ  хавиран  арай  гэж
                хэллээ.  Тэрээр  нүдээ  цавчлан,  эргэн  тойрноо  гүйцэд  харахыг  хичээн
                бүрэлзсэн нүдээ бүлтийлгэн, өөрийгөө хүчлэн байж архирав.


                Моддын  цаанаас  нум  сум  агссан  хар  нөмрөгтэй  нэгэн  дүрс  шалмаг

                гэгч нь алхалсаар гарч ирэв. Яг энэ агшинд Артас Куэл’Таласт эргэж
                очин, амьд элфтэй нүүр тулсан мэт санагдав. Гэхдээ түүний үс нь тэр
                үеийнх шиг алтан шаргал биш, харин цагаан судалтай тас хар шөнө
                мэт урт хар үстэй байлаа. Арьс нь хөхөвтөр туяатай цонхигор саарал

                өнгөтэй  бөгөөд  нүд  нь  саарлаар  гэрэлтэнэ.  Нум  сумтай  тэр  дүрс
                Силванас  болохыг  Артас  танив,  гэхдээ  тэр  яг  ч  Силванас  бас  биш
                байлаа.  Яагаад  гэвэл,  Силванас  амьгүй,  гэсэн  хэрнээ  мах  цогцосон
                биетэй болсон байв. Тэр ямар нэг аргаар өөрийнхөө биеийг эргүүлж
                олж авсан бололтой. Байсан газарт орхи хэмээн тушаагаад --хожим нь

                түүнийг  нэмж  тарчилгана  хэмээн  төмөр  авсанд  хийж,  чанд
                найдвартай  түгжүүлсэн  тэр  цогцосыг  яаж  ийгээд  тэр  эргүүлэн  олж
                авсан байна.


                Түүнийг  өмнөх  зовиураас  ангижирч  амжилгүй  тэмцэж  байх  зуур

                Силванас  нарийн  хар  нумаа  өргөж,  түүн  рүү  чиглүүлэн  онилов.
                Силванасын уруулд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч,


                “Чи миний урхинд өөрөө ороод ирлээ дээ, Артас.” гээд,


                Хотойтол татсан нумнаасаа сумаа тавив.


                Сум нь нимгэн илгэн цаас нэвтлэх мэт хуягыг нь цоо нэвтлэн түүний
                зүүн  мөрөнд  зоогдож,  дахин  шинэ  зовиур  нэмж  өгөв.  Артасын  гол
                тасрах  мэт  өвдөж,  дахин  дуу  алдах  зуур  хэсэг  самуурав  --Силванас

                бол  гарамгай  мэргэн  харваач.  Тэр  ийм  зайнаас  үхлийн  цохилтыг
                алдалгүй харвах учиртай. Яагаад мөр гэж? Түүний баруун гар өөрийн
   325   326   327   328   329   330   331   332   333   334   335