Page 328 - Артас Лич хаан
P. 328

Тэрээр залхсан аястай нүүрээ муухай ярвайлгаад Фростмурнаа өргөв.
                Лордароны Хаан, Артас Менетил тулалдалгүйгээр бууж өгөх хүн биш

                ээ.


                Гэнэт зовлон зүдүүртээ шаналах мэт орилсон сүнс мэт амьтад хийсэн
                гарч ирч, эргэн тойронд нь эргэлдэв. Сүнс мэт тэдгээр амьтад түүнийг
                бүчин  шувуу  мэт  нисэлдэж,  харах  орчныг  нь  бүрэлзүүлэв.  Тэдний
                араас хуйларсан бүрэлзсэн цагаан манан улам өтгөрч, тэд Артас руу
                довтолж байсан аварга махчингуудыг чиглэн хар хурдаар нисэв. Цагаан

                сүнснүүд нүдээ цавчлан өөдөөс нь архирах аварга махчдын бие рүү
                шумбан орж алга болов.


                Заваан, өт идсэн цагаан биетэй аварга амьтад тэр даруй хөлдсөн мэт
                газар дээрээ хөшиж, удалгүй Артас руу довтолж байсан овоорсон олон

                гаул руу анхаарал хандуулав. Үхлийн хүлэг баатрын цонхигор царайд
                баярын  мишээл  маасайтал  тодров.  Банший  нар  аа  гэж.  Тэрээр
                Силванасыг үзэн ядалтаа тэсч дийлэлгүй эсвэл түүний урвуулсан олон
                мянган  үхэгсдийн  адил  түүнд  зүтгэдэг  адгуус  болсон  мэт  бодож,
                түүнд  туслуулахаар  энэ  банший  нарыг  түүнд  илгээсэн  гэж  бодов.

                Гэсэн  ч  ой  хамгаалагч  генералын  уур  уцаар  түүнд  нөлөөлсөн  мэт
                санагдав.


                Баншийгийн эзэмшсэн абоминэшны хүчээр тулааны давалгаа зогсож,
                хэсэгхэн  хоромын  дараа  Артас  дайсны  цогцосуудын  овоолгын  өмнө

                зогсож  байлаа.  Абоминэшнууд  өөр  хоорондоо  тулалдаж,  бие  биенээ
                аймшигтайгаар  хэрчиж,  үгүй  хийв.  Тэдний  үхсэн  цогцосыг  дахин
                нэхэж,  дахин  тулаанд  оруулах  вий  гэхээс  Артас  эмээв.  Тэднийг  амь
                тавьж, газарт унахад биеийг нь эзэмдсэн сүнснүүд суллагдаж, агаарт
                хийсэв.


                “Та нар миний талархлыг хүлээлээ, хатагтай нар минь. Танай хатагтай

                болон та нар миний холбоотон хэвээр байгаад би баяртай байна.”


                Тэд доороо эргэлдсээр, цуурайтсан зөөлөн хоолойгоор, “Тиймээ, аугаа
                хаантаан.  Таныг  олуулахаар  хатагтай  биднийг  илгээсэн.  Бид  голын
                цаад эрэг хүртэл танд бараа болохоор ирлээ. Голыг гатласны дараа бид
                ойд хоргодох газар олох болно.” гэв.
   323   324   325   326   327   328   329   330   331   332   333