Page 329 - Артас Лич хаан
P. 329

Ой гэнэ ээ --Кел’Тузадын хэлж байсан үг байна. Артас улам тайвширч,
                санаа амрав. Тэр баруун зүүн гараа хөдөлгөх тэнхэлтэй болов. Тэрээр

                гараа  өргөж,  төвлөрөөд,  “Ялагдашгүй,  над  дээр!”  гэж  дуудав.
                Хормын дотор жаахан униар татаад, будантай униар эргэлдэж дотроос
                нь араг ясан хүлэг нь гарч ирэв. Ялагдашгүй өөрийн дүрээр өмнө нь
                гарч ирсэн байлаа. Зүрх нь хүчтэй цохилсон Артас түүнийг дуудахад
                санаснаас бага хүч зарцуулсандаа сэтгэл нь улам огшив; Ялагдашгүй

                эзнээ хайрлаж, ясан хоншоороороо шүргэнэ. Энэ л адгууст тэр бүхий
                л сэтгэлээ харамгүй зориулсан. Амьдралын жам ёсоор аль эрт үхсэн
                энэ амьтан бол түүнээс хэзээ ч нүүр буруулахгүй, урвахгүй мөн хэзээ

                ч  түүнийг  орхихгүй  байх  амьтан  мөн.  Тэрээр  өөрийгөө  сульдаж,
                тэнхэлгүй болсон гэдгээ банший нар болон бусад үхэгсдээс аль болох
                нууж аажмаар, маш хянуур мориндоо мордож.


                “Намайг  хатагтай  руугаа  бас  Кел’Тузад  руу  хүргэ,  би  дагаад  явья,”
                хэмээв.


                Тэд  ч  түүний  хэлснээр,  ордны  тойргоос  холдож,  Тирисфал  Глэйдын

                ойн гүн рүү чиглэв. Тэд эхэндээ Балнирын ферм ордог замаар нилээн
                удаан явсан нь Артаст нэг л таагүй мэдрэмжийг төрүүлэв. Аз болоход,
                удалгүй банший нар чиглэлээ өөрчилж, хажуугийн толгодоор дамжин
                задгай тал дээр гарч ирлээ.


                “Эгч  дүүс  минь,  нөгөө  газар  чинь  энэ  байна.  Бид  энд  амрах  болно,

                аугаа хаантаан.” хэмээн банший нарын нэг нь өгүүлэв.


                Тэнд  Силванасын  бас  Кел’Тузадын  бараа  ч  алга  байлаа.  Артас
                Ялагдашгүйн  цулбуурыг  атган  зогсоогоод  эргэн  тойрноо  харав.  Тэр
                гэнэт  ухаарсан  мэт  “Яагаад  энд  гэж?”  хэмээн  хариулт  шаардаад,
                “Танай хатагтай хаана байна?” гэтэл,


                Урьд нь түүний шаналгасан зовиур дахин сэдэрч, дуу алдан цээжэндээ

                гараа  зангидан  эвхрэн  ёолов.  Айж,  түгшсэн  Ялагдашгүй  доор  нь
                цочиж,  цоройв.  Харин  Артас  дотроос  нь  хатгах  ер  бусын  зовиурыг
                эсэргүүцэж,  амь  тэмцэн  арагш  гэдийнэ.  Нүдэнд  нь  харагдах  саарал
                ногоон орчин этгээд байдлаар цуурсан Мөсөн Титэмийн эргэн тойрны
   324   325   326   327   328   329   330   331   332   333   334