Page 334 - Артас Лич хаан
P. 334
зүйл. Артас хэдхэн алхмын цаана инээмсэглэн эргэлдэж буй бяцхан
сүүдрийг тогтож хараад, хэрэв хэрэгтэй гэвэл хавцал руу унахад ч
бэлэн язганасан олон үхдэл рүү харц чулуудав.
Сүнснээсээ хагацсан ердөө л үхдэл махнууд шүү дээ. Түүний
хамгаалах ёстой зүйл биш ээ. Тэд хэзээ ч тийм байгаагүй, байх ч үгүй.
Бяцхан сүүдрийн инээмсэглэл юу өгүүлсэн нь тодорхой,
“Эзэнтээн, би таны хэлсэн бүхнийг хийнэ, Хаан Артас. Би хийх
болно.” хэмээн хэлж буйг Артас бодлыг нь унших мэт мэдэж байв.
Силванас одоо бие махбодьтой болжээ, амьд ахуй цагийн өөрийнх нь
бие боловч тэр цагаас хойш түүний өөрчлөгдсөн шиг бие нь ч бас
өөрчлөгджээ. Силванас хуучны хуяг дуулгаа өмсөөд, сурсан
зангаараа хөнгөхөн хөнгөхөн гишгэлэн, шалмаг алхаагаар явна.
Гэсэн ч хуучных шигээ биш ажээ. Тэр эргэлт буцалтгүйгээр, үүрд
мөнхөд өөрчлөгджээ.
“Сэтгэл чинь түгшээ юу, хатагтай минь.” хэмээн, Эргэн тойрон газар
дээгүүр хөвөх олон банший нарын нэг нь асуухад гүн бодолд автсан
Силванас сая сатаарав. Тэр ч гэсэн тэдэнтэй зэрэгцэн хөвж чадах
боловч тэрээр эргүүлэн хулгайлж авсан өөрийн цогцостойгоо
махбодьтой, жинтэй, барьцтай байхыг илүүд үзнэ.
“Чинийх түгшихгүй байна гэж үү, дүү минь?” эргэж харалгүйгээр,
ойшоолгүй асуув. “Хэдхэн хоногийн өмнө бид Лич Хааны боол
байсан. Бид зөвхөн түүний нэрээр аллага хийдэг байсан. Харин одоо
бид… эрх чөлөөтэй боллоо.”
“Би ойлгохгүй байна, хатагтай.” гэх будилсан баншийгийн хоолой их
хөндий, цаана сонсогдов. “Бид өөрсдийн хүсэл тэмүүлэлтэй болсон.
Та үүний төлөө тэмцээгүй гэж үү? Таныг их баярлах байх гэж би
бодсон юм.”
Силванас инээд алдаж, галзуурсан хүн шиг зогсолтгүй инээд алдаж,
“Энэ хараал бидэнд байгаа цагт юундаа баярлах вэ? Би одоо болтол
үхэгсэд, одоо болтол ийм --мангас төрхтэй хэвээр байна.” гээд гараа